УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх ОХУ, МУ хоорондын хэлэлцээг байнгын хороо хэлэлцэж эхэллээ

“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Тэрбээр, ДЦС-3 ТӨХК-ийн 48 мвт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд 100 мвт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1796-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 мвт-ын хүчин чадалтай турбаагаар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 мвт хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус ханган ажилладаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувь өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станцууд бэлтгэл, тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас хамаарна хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай.

Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор тус дулааны цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 50 мвт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барьж, дараагийн үе шатанд ашиглалтын хугацаа нь дууссан 48 мвт-ын станцын суурин дээр 250 мвт-ын ДЦС-ыг шинээр барина” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2024 11:58

Suuliin ued manai hurshuud mongol ulsad uursdiin ashig sonirholoo tulgaj mongol ulsad ashiggui geree hiih nuhtsul ruu tulheh bolson iim ued bid 3dagch hurshiin oroltsoog nemegduuleh shaardlaga tulgarch bn tiim bolohoor iimerhuu tusulduu ANU iig tatan oroltsuulah ni zuv baih ted manai erchim huchnii asuudliig shiidehed belen gedgee ilerhiilsen 2rt odoogiin shine erunhiilugch uur amisgaliin nuluug hulemjiin hiinees bolj bn gedgiig uguisgedeg tiim bolohoor manai tusluudiig demjih magadlaltai yam

Tumur
Tumur
12 сар 24, 2024 23:21

Хужаагий өмхий хурлийзуудаа, эргүү тэнэгүүдээ баруунд "тэргүүний"-байтугай хуучин ч тоног төхөөрөмж байхгүй , илжигнүүдээ, тэр барууны орнууд чинь ДЦС хориглоод 20жил болж байна, эсрэгээрээ ДЦС-тай улсуудын бараа,бүтээгдэхүүнээс "нүүрстөрөгчийн татвар"-авдаг , удахгүй үхэртэй улсуудаас үхрийн баасны (арг?##?ын)-татвар авдаг болно ,Дани улсаас нэг үхрээс 100$-татвар авч эхэлсэн,Польш "даараад"-хаасан байсан ДЦС-ажиллуулсан чинь европын холбооны шүүх "өдрийн"-100,000€-р хэзээ зогсооно тэр хүртэл нь торгох шийдвэр гаргасан, америк , барууны ямарч банк ДЦС-д Зээл өгөхгүй, хятад НҮБ-н индрээс бусад улсад ДЦС барьж өгөхгүй гэж амласан, өгөр эрлийз,хурлийз хогнууд хуц?##?гүй мөрөө хөө

Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:01
Reply to  Tumur

Битгий хуц Оросын хулмас

Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:00

ОРОСЫН ТАГНУУЛ ОГЦОР, ОГЦОР

Холбоотой мэдээ

Back to top button