УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хүргэн" Г.Дэнзэн "Үндэсний хөгжлийн хүрээлэн"-гийн захирал болжээ

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн харьяаны "Үндэсний хөгжлийн хүрээлэн"-гийн захирлаар Г.Дэнзэн томилогдоод байгаа аж.

Г.Дэнзэнг Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олон нийт мэднэ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Г.Дэнзэн ЗГХЭГ-ын Дэд дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр албанд томилогдож явсан билээ.

Үндэсний хөгжлийн хүрээлэн нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн судалгааг онол, арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, төр, захиргааны төв байгууллагыг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын зөвлөмжөөр хангах зорилго бүхий эрдэм шинжилгээний байгууллага. Гэвч үрэлгэн төсөвтэй, бусад ижил төрлийн байгууллагуудтай давхардсан чиг үүрэгтэй албан тушаал, сандал суудлын шагналын бүтэц гэх шүүмжлэлд өртдөг билээ.


Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн АН-ын фракцууд яамдаа хуваан авч, өөрсдийн томилгоонуудаа хийж эхэлжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ял эдэлсэн хүнч томоос том дарга болдог улс бол монгол хулгайч нар нь гишүүн бас сайд болдог энэ улсад ер нь ичих нүүртэй хүн байхгүй болждээ

Зочин
Зочин

Хөгжил нь байхгүй байхад хүрээлэнгээр юу хийнэ. хайран мөнгө

злчин
злчин

нөгөө л хулгайч нар

Зочин
Зочин

Энэ дампуу,албан тушаал наймайлцсан, идэж уусан, төлөвлөгөө төсвөө ч хийж чаддаггүй ЗГ -г огцруул. Их хурал нь ч 50, 60 %- тай хуралдсан болно. Хотын дарга нь галзуу.Монголд төр, засаг гэж алга !!!

Зочин
Зочин

Энэ нэг эргүү юмнуудаа буцаагаад л аль нэг албан тушаалд томилоод байхын. Одоо болиод бүх дарганцар албан тушаалуудад шинэчлэл хийж сайхан мэдлэг боловсролтой залуучуудаас томилогджээ. Одоо наадмын чинь нэрийг сонсохоор огиудас хүрэх юмаа

Зочин
Зочин

инээдтэй юмаа АН гишүүдээ цалинжуулах гэж аргаа барж банйа даа

Зочин
Зочин

Идэж уусан шоронгийн хүн гараад их хурлын гишүүн эсвэл том дарга блдог жишиг тогтлоо

Холбоотой мэдээ

Back to top button