Нийгэм мэдээ

"Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламж нэмэгдэж, ₮200-400 мянгыг авна

Ирэх нэгдүгээр сарын 1-нээс Эхийн алдар одонтой ээжүүдэд олгодог мөнгөн тусламж нэмэгдэнэ.

Тодруулбал, Засгийн газрын 2024 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эхийн алдар" одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан. 

УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200  мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь 2024 оныг дуустал хэрэгжиж байна.

ГБХНХЯ-наас олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэр 2025 оноос хэрэгжиж байна. 

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгож тус тус нэмэгдүүлсэн.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зззочиночинз
Зззочиночинз

Төрийн сүлд минь өршөө.Одонгийн мөнгө нэмэгдсэнд баярл�##�аа.Эрүүл саруул байв�##� л болно доо

Huuhdiin mungiig zogsoo
Huuhdiin mungiig zogsoo

Eh huuhduuded mongol ulsiin halamjiin ihenhiig ugch bna.uuniig dariu zogsoo

Холбоотой мэдээ

Back to top button