Top StoriesНийгэм мэдээ

Байр суурь: Тог тасрах болгонд дулааны шугам хөлдөхөөс өмнө ирээсэй л гэж хүлээдэг

Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэх тухай шийдвэрийн хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөг болж шинэчлэгдсэн. Гэтэл үнээ нэмсэн ч ачааллаа дийлэхгүй байна гэх шалтгаанаар тогны хязгаарлалтыг хийх болсон.

Тэгвэл цахилгааны эл хязгаарлалт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар тодрууллаа.

-Иргэн: Төсөвлөж буй мөнгөө хувааж идэх бус өвөл бүр тасалддаг эрчим хүчээ сэргээх, цахилгааны шинэ станц барьж байгуулахад зарцуулах хэрэгтэй-

Сайн анзаарахад орон сууц болон гэр хорооллын айл өрхүүдэд тогны хязгаарлалт ялгаатай хийгдэж буй мэт санагдаж байна. Мэдээж орон сууцны айлуудын тогийг удаан таслах юм бол дулааны шугам хөлдөх эрсдэл үүсэх учир хоёр цаг хүртэл таслаад буцаад эрчим хүчээр хангаж байна.

Манай төр засаг эрчим хүчний дутагдалтай байдлаас гарах гарц гаргалгааг эрэх бус иргэдийнхээ хэрэглээг таслах л эцсийн шийдвэрт хүрсэн нь энэ юм шиг. Уг төсөвлөж буй мөнгөө хувааж идэх бус өвөл бүр тасалддаг эрчим хүчээ сэргээх, цахилгааны шинэ станц барьж байгуулах тал дээр анхаарах ёстой санагддаг.

Гэтэл тэд өвөлжингөө цахилгаан хязгаарлах төлөвтэй гэж ярьж байна билээ. Тэгвэл бид лаа, чүдэнзээ бэлдээд нэмэргүй юм билээ. Зүгээр л дулааны шугам хөлдөхөөс урьтаж тог ирэх найдвар тээгээд хүлээдэг.

-Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн: Түгжирч, түгжирч гэртээ ирэхэд тоггүй байвал юу болох бол, урин дулаан цаг ч биш өвөл байдаг-

Утааг бууруулах талаар амтай болгон ярьж байна. Гэтэл цахилгааны үнийг нэмчихсэн байхад яаж утаа буурах билээ дээ. Нэмлээ гээд ард түмэн эсэргүйцээгүй, гарсан төлбөр тооцоог цаг тухайд нь төлөөд л явж байгаа. Тийм байтал цахилгаан хязгаарлаж хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулаад байгаад бухимдалтай байна.

Манайх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг. Шийдвэр гарснаас хойш нэг удаа хоёр цагийн хугацаагаар тог тасалдсан. Хоёрхон цагийн хязгаарлалтад ороход хоол ундаа хийж идэх болон хүүхэд хичээлээ хийх цаг хойшилсон. Дахиад хэчнээн удаа тасрахыг хэлж мэдэхгүй байна. Хэрэв энэ өвөлжин ийм нөхцөл байдалтай байх юм бол иргэдийн амьдралд ихээр нөлөөлөх байх. Улаанбаатар хотын иргэдийн тухайд орой, өглөөдөө түгжирч ажил, гэр хоорондоо явж байна. Гэтэл түгжирч, түгжирч гэртээ ирэхэд тоггүй байвал юу болох бол, урин дулаан цаг ч биш өвөл байдаг…

-Хэрэв орон сууцанд амьдардаг айлд өрхүүд цахилгаангүй удах юм бол гамшиг болсонтой ялгаагүй-

Цахилгааны хязгаарлалт яаж ч бодсон сайн нөлөөг үзүүлэхгүй нь лав. Нийтээрээ цахилгаан, техник хэрэгсэл ашиглаж амьдардаг шүү дээ. Наад захын жишээ татахад тоггүй болчихвол гар утсаа ажиллуулахад хүртэл бэрхшээл тулгарна.

Улирал нь өвөл шүү дээ, хэрэв орон сууцанд амьдардаг айлд өрхүүд цахилгаангүй удах юм бол гамшиг болсонтой ялгаагүй. Төр засаг энэ асуудлаа яаж засаж сайжруулах юм бүү мэд. Хэвлэл мэдээллээр гарч буй засгийн газрын томчуудын үзэл бодол, мэтгэлцээнээс харахад ард иргэдийнхээ эсрэг байгаад байх шиг харагдах юм. Яг үнэнийг хэлэхэд.

- Баянзүрх дүүргийн иргэн "гэнэт тог тасарчихлаа, харанхуйд хичээлээ хийж чадахгүй, хоолоо хийх боломжгүй байна" гээд хүүхдүүд маань утсаар ярьдаг-

Баянзүрх дүүргийн иргэн: Тог таслаад байгаа нь их хэцүү байна. Миний хувьд ажлын таван өдөр өглөөнөөс орой хүртэл ажиллаад гэртээ харьдаг юм л даа. Гэтэл зарим өдрүүдэд "гэнэт тог тасарчихлаа, харанхуйд хичээлээ хийж чадахгүй, хоолоо хийх боломжгүй байна" гээд хүүхдүүд маань утсаар ярьдаг юм.

Манайх Баянзүрх дүүрэгт амьдардаг. Хүүхдүүдийн маань хэлж буйгаар бол ажлын өдрүүдэд хоёр цаг орчим цахилгаан тасарсан гэсэн. Харин өнгөрсөн ням гарагт намайг гэртээ байхад оройн 17.00-20.00 цаг хүртэл буюу гурван цаг тоггүй байлаа. Энэ доголдол удаан үргэлжлэх юм бол хүмүүсийн ахуй амьдралд нэлээд нөлөөлөх байх хэмээн бодож байна.

Иргэн: Ажлаа тараад гэртээ очоод хоолоо хийж идэх гэхээр тог тасарчихсан байсан. Орон сууцанд амьдардаг учир ус, тог л байхгүй бол наад зах нь идэх хоолоо хийж чадахгүйд хүрч байна. Улмаар гэр бүлээ аваад дахин замын түгжрэлд орж хоолны газар руу очих нөхцөл байдал үүсч байсан. Хэрэв энэ өвөл цахилгааны хүртээмжтэй байдлаа хангахгүй бол хүнд байдал үүсэх байх гэж бодож байна.


Дээр харагдаж буй зургууд бол сүүлийн долоо хоногийн хугацаанд эрчим хүчний дутагдалд орсон бидний дүр.

  • Кейс 1: Тог тасарсан үеийн ШУТИС-ийн оюутнууд шалгалт өгч буй нөхцөл байдал. Тэд хаана, хэзээ тог тасалдах талаар мэдээгүй учир ийн утасныхаа гэрэлд шалгалтаа өгсөн байна.
  • Кейс 2: МУИС-ийн багш нар хичээлийн дүн нэгтгэх үеэр тог тасарсан тул мөн утасныхаа гэрэлд дүнгээ гаргаж буй.
  • Кейс 3: ... байгууллагын шинэ жилийн арга хэмжээний үеэр цахилгаан тасалдсан нь.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 12 дугаар сарын 11-ний өдөр “Нар гарахгүй, салхи салхилахгүй дээр нь Бөөрөлжүүтийн ЦС хойшилсон тул яах ч аргагүй цахилгаан хязгаарлаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок ашиглалтад орчихвол харьцангуй гайгүй байх төсөөлөл байна. Нэгдүгээр сарын 1 гэхэд туршилтууд дуусаж, Бөөрөлжүүтийн эхний блок ашиглалтад орчих болов уу гэж найдаж байна" хэмээсэн.

Мөн албаныхны өгч буй тайлбар нь "Хэзээ, хаана тасрах тов байхгүй, ачааллаа дийлэхгүй бол шууд цахилгаан хязгаарлана" гэх хариултыг өгсөн.

Улмаар өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны өдөр Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж эхэлсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "ДЦС-3 ТӨХК-ийн 48 мвт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд 100 мвт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1796-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 мвт-ын хүчин чадалтай турбаагаар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 мвт хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Тус станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг тус тус ханган ажилладаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-12 хувь өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд дулааны цахилгаан станцууд бэлтгэл, тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас хамаарна хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай.

Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор тус дулааны цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 50 мвт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барьж, дараагийн үе шатанд ашиглалтын хугацаа нь дууссан 48 мвт-ын станцын суурин дээр 250 мвт-ын ДЦС-ыг шинээр барина” хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
999999
999999

Данх аа Чойжилсүрэнг ээ зайлуулахгүй чамайг хамт зайлуулна

Бодит үнэн
Бодит үнэн

Жаахан ч гэсэн эрүүл орчинд амьдрах гээд байшингаа тогоор халаах гээд нэлээн зардал гаргаадахсан юм . Гэтэл оросын тролл Чойжил новш эрчим хүчний сайдын суудлыг өвөл тог таслаж биднийг эргээд түүхий нүүрс түлдэг болгох хэтийн санааг гүйцэлдүүлэхээр сайд болсон новш юмаа

Зочин
Зочин

Сонгууль болгоноор л ардын намыг сонгодог хүмүүс, одоо яахав дээ, харанхуй л сууж байхгүй юу даа! Хулгайч авлигчид гэдгийг мэдсээр байж сонгоод байдаг, ёстой хэлэх юм алга даа?

Хяналт
Хяналт

32 хувь юм бол бага л юм байна

Зочин
Зочин

Зда гэж тасална, бооно, татвар нэмнэ гэхээс өөр .....

Иргэн
Иргэн

Чойжилсүрэн гэдэг хувь ганц хүн Монгол улсын эрчим хүчний системийг сөнөөчихсөн эсвэл сэргээж чаддаг бол сайхан л бн!!!ккк МАХН - 100- жилийн нүүр царай өөр юу ч биш!!! Одоо өөрчлөх нь цаг хугацааны асуудал болоод бн!!!

Хэрэглэгч
Хэрэглэгч

Оросын зээлээр 3 дугаар станцыг өргөтгөх гэрээг зөвшөөрүүлэхийн тулд албаар тог тасалж яах ч аргагүй байдалд оруулах гэж байна.

Зочин
Зочин

Сайдыг нь л эрх мэдлээр хязгаарлачих. Тэгээл болоо.

Холбоотой мэдээ

Back to top button