УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ Гашуунсухайт-Ганцмод боомттой холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдрийн /2024.12.25/ ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дараах асуудлууд хэлэлцэж байна.
- Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг тохирох яриа хэлэлцээний явцын талаар
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
- “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “2025 оныг Нийслэлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаж дуусаад мэдээлэл хийхээр төлөвлөжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.