Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2.8 тэрбумыг төсөвлөсөн ч малчдын гарт очоогүй байна

Энэ оны аравдугаар сард Дорноговь аймагт гоц халдварт ямааны годрон өвчин гарсан. Тус өвчин бүртгэгдсний дараагаар 91 өрхийн 14-15 мянган ямааг устгалд оруулж Засгийн газраас нөхөн олговор болох 2.8 тэрбум төгрөгийг нөөц сангаас олгох шийдвэрийг өнгөрсөн сард гаргаж байв.
Гэтэл тус нөхөн олговор одоог хүртэл малчдын гарт очоогүй байна. Энэ талаар тодруулж асуухаар Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчин Х.Идэрбаяртай холбогдлоо.
Тэрбээр, "Уг нь нөхөн олговор олгоно гэж байсан. Гэхдээ одоог хүртэл бидэнд өгөөгүй л байна. Багийн дарга, засаг дарга нартайгаа холбогдсон. Тэд ч бараг шийдтэй хариу сонсоогүй байна лээ. Мэдэхгүй ээ, уг нь өгнө гэж байсан л гэх юм. Манайх чинь малчны зээлтэй айл шүү дээ. Хэдий залуу хүмүүс ч гэсэн хөдөөний бидэнд байнгын орлого байхгүй шүү дээ. Хэдэн төгрөг ороод ирвэл өр зээлээ төлөөд, үлдвэл малдаа өвлийн бэлтгэл ажлыг хийж өгмөөр байна" гэлээ.
Устгалд орсон ямааны нөхөн төлбөрийг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэснээ шадар сайд С.Амарсайхан мэдээлж байв.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн Мал эмнэлгийн үйлчилгээний санхүүжилт 33 дугаар зүйл.
Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээний 33.1.2.4-т Гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр гэж заажээ.
Энэүү заалтын дагуу ЗГ хэлэлцэж баталсан ч малчдын гарт тус нөхөн олговор очоогүй байгаа нь сонин. Үүнтэй холбоотойгоор УОК-оос дээрх нөхөн олговрын талаар асуухад, "Засгийн газар хэлэлцэж, зөвшөөрсөн. Тиймээс энэ ондоо багтааж олгох байх" гэлээ.
Б.НОМТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
M#l malchidiin umch bizde uwduulehgui uhehgui chanartai bailgah n ug n ajil n baimaar yum teged buh hohiroliig tur tatwar tulugchidiin munguus nuhun tulbur gej uguud bgaa n sonin
Мал үхэхээр Төрөөс мөнгө өгдөг. Хүмүүс, Хүүхдүүд агаарын бохирдолоос болж үхэж, өвдөхөд Төрөөс мөнгө битгий хэл Эмнэлэгт ор ч олдохгүй.
Ene heden malnuud uursduu hariuldag malnuudaa eruuljuuleechee uls uvchin taraachaa yu
хувь хүний мал өвчин тусч үхэхэд төр татварын мөнгөөр нөхөн төлбөр өгдөг хариуцлаггүй малчид бүр даварчих юмаа.тэр мөнгөө хүүхдийн эмнэлэг нэмж барих хэрэгтэй ш дээ.юу ч гэхэв дээ новш гэж.