УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дулааны III цахилгаан станцыг ОХУ-аар өргөтгүүлэх тохироог анх У.Хүрэлсүх хийсэн

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2024.12.24/ хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 70 хувийн саналаар дэмжиж хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.

Харин өнөөдөр Төсвийн байнгын хороо /2024.12.25/ дээрх хуулийн төслийн хэлэлцэх юм.

Уг төслийг байнгын хороо хэлэлцэх үеэр гишүүд хэд хэдэн жинтэй асуулт асуусан ч Б.Чойжилсүрэн сайд ерөнхийдөө бөглүү, тойруу хариулт хэлсэн.

Гишүүд “угаасаа буулгаад барих барилгыг яагаад заавал оросоор бариулах гээд байгаа юм. ОХУ-ын тоног төхөөрөмж яг сүүлийн үеийн шийдэл байж чадах уу. Станцыг өргөтгөх ажилд ОХУ-аас хэт өндөр дүнтэй зээл авч байгаа юм биш үү. Нэгэн өндөр дүнтэй зээл авч байгаа бол манай талд ашигтай байхаар Эгийн голын УЦС-ын төсөл зэргээ хавчуулчхаж болоогүй юу. ОХУ манай улсын дээрэлхэж байгаа юм шиг цаанаас нь компанийг нь сонголтгүйгээр тулгаад өндөр дүнтэй төсөл оруулж ирж байна. Станц бидэнд хэрэгтэй хэдий ч бид заавал аманд нь ороод байх шаардлага байгаа юу зэрэг асуултыг асуусан.

Хариуд нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-аас заавал энийг хэрэгжүүлнэ гэж тулгасан зүйл байхгүй. Манайх өөрөө ОХУ-д хүсэлт тавьсан юм байна лээ. Бидний байгаа царай энэ. Төсөв дээр хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйлгүй өөрсдийн мөнгөөр барих байсан. Гэтэл мөнгө байхгүй. Хуримтлал байхгүй. Гэтэл хэрэглээ маань өсөөд байгаа учир ийм байдалд орчихсон. ОХУ-аас өндөр дүн санал болгосон ч бид тус дүнгээр станц өргөтгөж чадахгүй гээд татгалзсан байдалтай байгаа. Үнэ ханш дээрээ тохирч чадахгүй бол төсөл цааш явахгүй” гэсэн юм.

Ингэхдээ яагаад ОХУ-аас өөр улс байж болохгүй болон шууд барих компанийг нь тулгаж байгаа асуудалд тодорхой хариулаагүй. Мөн тэр нэг хариулахдаа Монгол Улсын Засгийн газар ОХУ-д санал тавьсан гээд. Дахин ярихдаа ОХУ манайд санал тавьсан гээд байв.

Эднээс тодорхой болсон нэг зүйл нь 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "ТЭЦ-3-ыг манай технологиор барьсан. Өргөтгөн шинэчлэх ажлын төслийг ОХУ-ын компаниуд дунд зарлаач" гэх санал тавьсан талаар өчигдрийн хурлын үеэр тодорхой дурдаад өнгөрөв.

Мөн уг төслийг хэрэгжүүлэх мөнгөн дүн өндөр байгаа талаар шүүмж гарч буй. Төслийг 1 тэрбум 326 сая еврогоор барих саналыг ОХУ-аас ирүүлсэн. Харин манай улс 814 сая доллароос илүү өртгөөр бариулж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өргөтгөлийн ажлын зураг төсвөө хийчхээд үнэ тохирохоор болсон бөгөөд хэрэв үнэ тохирохгүй бол төсөл хэрэгжихгүй гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны хуралдаанаар хэлсэн.

Гэхдээ дээрх соёрхон батлах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн. Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор маргааш УИХ-ын чуулганаар оруулж дэмжих эсэхийг хэлэлцэнэ.

Хэрэв төсөл батлагдвал хэлэлцээрт төслийн үнийг яаж зааснаас хамаарч тухайн дүнгээр төслийг хэрэгжүүлэх юм. Харин дээрх төслийн танилцуулга дээр Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн үнийг 1.5 сая евро хэмээн зааж, оруулж ирээд байгаа билээ.  

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:56

tegvel bochihgui yu daa

Бат инженер
Бат инженер
12 сар 25, 2024 12:56

Болиоч Оросоос өөр ямар ч улсаар бариулсан яадаг юм бэ.

Зочин
Зочин
12 сар 25, 2024 13:27

юу ч үгүй байж зээлээр хийгээд өгье гэж байхад хийлгээч дээ тэгж байгаад нам харанхуй болно доо

Зочин
Зочин
12 сар 25, 2024 14:59

Маш хямд үнэ, ажиллах хүчнийг Японоос оруулж 5 жилийн дотор гэхэд 14 том төслийг өлхөөн бариулж дуусгана. Ажилчид нь монгол,хятад холимог байг хамаагүй. Гол нь улс орон яар�##�тай г�##�т тэргээ хөдөлгөх ёстой!! Нэн хөдлөгчихвөл дийлдэхгүй зүтгэнэ. Урагшил! Чүү!!

Зочин
Зочин
12 сар 26, 2024 11:16

Чойжилсүрэн: "Оросын компанийг ш�##�гаруулахын тулд Засгийн газрын хэлэлцээрээр оруулж ирж байна" гэж оросыг лоббидож байгаагаа шууд хэлчихжээ!!! Үүнийг энгийн хэллэгт хөрвүүлбэл: Тендер зарлав�##� оросууд минь ш�##�гарахгүй тул тендергүй арын ха�##�гаар оруулж ирж байна "гэжээ!!! Оросын 5 тэрбум евро-ийн зээлээр 3-р станцыг дахин барих юм гэнээ!! Энэ мөнгөөр 5 шинэ цахилгаан станц барих боломжтой!! Монголын компаниудад өгвөл тэд барьж чадна!! "Бодь" ХХК Бөөрөлжүүтийг барьчихлаа!!

Холбоотой мэдээ

Back to top button