Top StoriesУЛС ТӨР

ОХУ Казахстанд барьж буй ДЦС-ын үнээс 2.2 дахин өндөр өртгөөр "ТЭЦ-3"-ыг өргөтгөх санал тавьжээ

“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Уг хуулийн төслийг өнгөрсөн мягмар, лхагва гарагуудад Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж, байнгын хороо дэмжээд байгаа юм. Улмаар өнөөдрийн чуулганаар хуулийн төслийг соёрхон батлах эсэхийг шийдвэрлэнэ.

Соёрхон батлах тухай хэмээгээд шуурхай явж буй уг хуулийн төсөлд хэд хэдэн зөрчил байгааг зарим байнгын хорооны гишүүд анзаарч, ажлын хэсэг болон Эрчим хүчний сайдаас дорвитой хэдэн асуулт асуусан ч байнгын хорооны хуралдаанаар тэдний хүссэн хариултын өгөлгүй тойруулаад өнгөрсөн.

Дулааны III цахилгаан станцын өргөтгөл манайд нэн шаардлагатай байгаа нь үнэн. Гэхдээ ОХУ-аас бариулах компанийг нь зааж өндөр үнээр оруулж ирсэн уг төслийг нягтлах зайлшгүй шаардлага байна.

-Дулааны III ЦС-ын өргөтгөлийг ОХУ 1,3 сая еврогоор хийх санал тавьсан. Харин Монгол Улс 814 сая доллароор бариулах саналтай байгаа-

Нэгдүгээрт, Төслийн үнэ, өртгийн асуудал

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн хүрээнд эхний ээлжинд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг шинээр барихаар тогтсон байгаа юм.

Ингэхдээ нийт төслийн танилцуулгад хэрэгжүүлэх үнийн дүнг нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна. Харин Эрчим хүчний сайд байнгын хорооны хуралдаанаар “төслийг 1 тэрбум 326 сая еврогоор барих саналыг ОХУ-аас ирүүлсэн. Харин манай улс 814 сая доллароос илүү өртгөөр бариулж чадахгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өргөтгөлийн ажлын зураг төсвөө хийчхээд үнэ тохирохоор болсон. Хэрэв үнэ тохиролцохгүй бол төсөл хэрэгжихгүй гэсэн үг” хэмээсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ манайхаас санал болгоод буй 814 сая доллар нь хүртэл ТЭЦ III барихад илүү гарах мөнгөн дүн аж.

Учир нь ОХУ Казахстан улсын хотуудад ОХУ 360 мвт-ын хүчин чадалтай хоёр станц, 240 мвт-ын хүчин чадалтай нэг станц буюу гурван дулааны цахилгаан станцыг Кокшетау, Семей, Усть-Каменогорск хотуудад барихаар төлөвлөж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон бөгөөд станцуудын барилгын ажил 2027-2028 онд дуусгахаар тусгагдсан байна.

Зургийг Новости zakon сайтаас авав

Энэ төслийн хүрээнд Казахстаны Улс, ОХУ-ын яамд хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд шинээр баригдах гурван станцдаа ОХУ-д үйлдвэрлэсэн үндсэн технологийн тоног төхөөрөмжийг ашиглах аж. Харин станцуудыг барих нийлбэл дүнг 270-330 тэрбум тенге байхаар тохиролцсон байна. Энэ мөнгөн дүнг станцтай дүйцүүлж үзвэл 360 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг 330 тэрбум тенге буюу 616 сая доллараар барина гэсэн үг.

Үүнийг Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийн төслийн үнэтэй харьцуулж үзэхэд, Манай улсаас ОХУ-д санал болгосон гэх 814 сая доллароос дээрх дүн нь 198 сая доллараар бага дүн. Харин ОХУ-аас санал болгосон 1.4 тэрбум доллароос 784 сая доллараар бага мөнгөн дүн юм.

Үүнээс гадна ОХУ-ын Казахстан Улсад 616 сая доллараар барьж өгөх дулааны цахилгаан станц нь 360 мвт-ын хүчин чадалтай. Харин манайд 1.4 тэрбум доллараар барьж өгөх дулааны цахилгаан станц нь нийтдээ 300 мвт-ын хүчин чадалтай байх юм.

Тэгэхээр ОХУ Казахстанд барьж өгч буй дулааны цахилгаан станцаа манайд 2.2 дахин өндөр үнээр барихаар төсөлд тусгасан байгаа юм.

-ОХУ-д заавал монголд бүтээн байгуулалт хийхээс өөр араггүй-

Хоёрдугаарт, Нэгэнт буулгаад барих станцыг заавал ОХУ-аас бариулах шаардлага монголд байхгүй. Харин ОХУ монголд хийгдэх бүтээн байгуулалтад оролцох зайлшгүй сонирхолтой.

Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийн хүрээнд 50 МВт-ын станцыг шинээр барьж, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг шинээр барина. Өөрөөр хэлбэл өргөтгөлийн ажил нь тэр чигтэй шинээр барих станцын ажил гэсэн үг.

Хэрэв өргөтгөл засварын ажил хийх байсан бол бидэнд ОХУ-аас өөр сонголт байхгүй. Учир нь дулааны III цахилгаан станцыг 56 жилийн өмнө ОХУ барьж өгсөн. Засвар шинэчлэл хийх шаардлага үүссэн тохиолдолд олон улсаас тоног төхөөрөмж нь олддоггүй. Зөвхөн оросоос авах шаардлага үүсдэг байсан. Харин одоо станцаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр шинээр барихаар төлөвлөж байгаа. Энэ нөхцөлд бид ОХУ-ыг сонгох шаардлага байхгүй гэж болно. Мөн ОХУ-д олон улсын жишигт нийцэх дулааны цахилгаан станцын технологи, орчин үеийн тоног төхөөрөмж байгаа юу гэдэг асуудал үүсэж байгаа.

Харин ОХУ-ын хувьд манайд бүтээн байгуулалт хийж өгөхөөс өөр араггүй. Тэр тусмаа томоохон төслийн тооцоог рубль, юаниар хийх сонирхол маш их бий. Энэ утгаараа манай улсад барьж өгөх ажил байвал төслийг нь авч хийж өгөх нэрээр хөрөнгө санхүү босгох хэрэгцээ дотоодын компаниудад нь байгаа. ОХУ-ын компаниуд дотоодоосоо мөнгө олох нөөц нь хумигдаж байгаатай холбоотойгоор боломжит улсуудад өндөр дүнтэй бүтээн байгуулалт хийж өгч санхүүгийн хүндрэлээ давахаас өөр арга тэдэнд байхгүй.

Ийм нөхцөл байдалд ОХУ дулааны III цахилгаан станцыг бариулахаар “Интер PAO Экспорт” гэх компаниар л бүтээн байгуулалт хийлгэнэ гэж тулгасан гэхэд болно. Уг нь олон улсын хэлэлцээрт талууд харилцан судалгаа хийж, сонгон шалгаруулалт явуулж бүтээн байгуулалт хийх компани зэргийн мэдээллүүдтэй танилцах наад захын шалгуур байх ёстой. Гэхдээ энэ тохиолдолд ОХУ манай улсын дулааны цахилгаан станцыг барих компанийг өөрсдөө сонгож, өндөр дүн бүхий төслийг тулгаад байна. Мөн ОХУ-аас авах станцын тоног төхөөрөмж орчин үеийнх байж чадах эсэх дээр хийгдсэн судалгаа байхгүй. Зөвхөн Эрчим хүчний сайдын “ОХУ-д энэ орчин үеийн тоног төхөөрөмж нь байгаа юм байна лээ” гэх үг л байна.

-Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх саналыг В.Путин, У.Хүрэлсүхэд тавьсан-

Гуравдугаарт, Дулааны III цахилгаан станцыг ОХУ-аар өргөтгүүлэх тохироог анх У.Хүрэлсүх хийсэн.

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний эхлэлийн У.Хүрэлсүх хийсэн байгаа юм.

Тодруулбал, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "ТЭЦ-3-ыг манай технологиор барьсан. Өргөтгөн шинэчлэх ажлын төслийг ОХУ-ын компаниуд дунд зарлаач" гэх санал тавьснаар уг төсөл яригдаж эхэлсэн талаар мягмар гарагт /2024.12.24/ болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн.

Харин үүний дараа буюу 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн.

Улмаар энэ оны есдүгээр сарын 03-нд /2024.09.02/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар гарын үсэг зурж, дээрх хуулийн төслийг боловсруулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
12 сар 26, 2024 09:14

Оросууд манайд ингэж хандаж байгаа нь Либер�##�иуд, *No War*-аас болж байгаан, тэгээд ч манайхан Өөрсөдөө дээр дооргүй Оросуудыг үзэн ядаж 3 дахь Хөрш нтр гээд хашгичаад байхаар чинь Хэн ч гэсэн Таатай байхгүй нь ойлгомжтой,

Юндэн
Юндэн
12 сар 27, 2024 16:52
Reply to  ИРГЭН

Оросууд өргөтгөл хийхгүй л дээ
Зүгээр л мөнгө уга�##�т
Технологийн шаардлага хангах тоног төхөөрөмж ч байхгүй Хятадаас л авах байх

Эх оронч монгол
Эх оронч монгол
12 сар 27, 2024 01:59
Reply to  ИРГЭН

Битгий хуц! Фашистын хошного долоогч оо!!!!

Зочин
Зочин
12 сар 26, 2024 10:48
Reply to  ИРГЭН

Яг үнэн!

оркоо
оркоо
12 сар 27, 2024 09:06
Reply to  Зочин

яаг тэнэг орсууд шигээ сэтгэдэг стувэ

Зочин
Зочин
12 сар 26, 2024 10:46
Reply to  ИРГЭН

Яг үнэн!

Зочин
Зочин
12 сар 26, 2024 10:24

Тооныхоо орон, мөнгөнийхөө оронг сайн нягт�##�

Зочин
Зочин
12 сар 26, 2024 10:26

ОХУ гэж томоор биччихээд, монгол гээд жижиг үсгээр бичих юм, ядаж улсынхаа нэрийг хүндлээд эхний үсгийг нь том үсгээр бичиж сур л даа, дүрэм нь тийм юм шүү дээ !

Зочин
Зочин
12 сар 26, 2024 10:32

соёлм�##�аа ямарч тохиолдолд Монгол гэж томоор бичигдэх ёстой.

Зочин
Зочин
12 сар 26, 2024 11:04

Хүүк л бантан хутгаад хаячихаж

Зочин
Зочин
12 сар 26, 2024 11:08

Чойжилсүрэн: "Оросын компанийг ш�##�гаруулахын тулд Засгийн газрын хэлэлцээрээр оруулж ирж байна" гэж оросыг лоббидож байгаагаа шууд хэлчихжээ!!! Үүнийг энгийн хэллэгт хөрвүүлбэл: Тендер зарлав�##� оросууд минь ш�##�гарахгүй тул тендергүй арын ха�##�гаар оруулж ирж байна "гэжээ!!!

Зочин
Зочин
12 сар 26, 2024 12:37

Оросоос өөр хэн ч барьж өгөхгүй. Дарханы зам шиг л юм болно шүү.

Зэв жанжин
Зэв жанжин
12 сар 26, 2024 16:14

Барих орос хүн байхгүй,дайнд яваад дууссан, төрийн �##�баныхан,хүүхэд,хөгшид,хөгжлийн бэрхшээлтэй иргэд,хүүхнүүд л үлдсэн. Хойд со-л байгаа даа

Зочин
Зочин
12 сар 26, 2024 21:26

Орос эртнээс манайд яаж хандаж байсан нь мэдээж тодорхой. Манайх байнга өмнө мэхийж үг дуугүй хэлснээр нь явсаар байгаад давараачихсан. Одоо цаг өөр болсон шүү гэдгийг засгийн газар маань харуулах хэрэгтэй. Нефтийн хараат байдлаасаа хурдан гарах хэрэгтэй байнаа...

Зочин
Зочин
12 сар 26, 2024 21:56

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Доржбат
Доржбат
12 сар 26, 2024 22:16

Орчин үеийн оросууд эртнийх шиг биш болсон. Манайд шатхуунаа өндөр үнээр нийлүүлдэг,манай бараанд импортын өндөр татвар ноогдуулдаг гээд бидэнд дандаа дээрэлхүү ханддаг болсон тул бүх харилцаандаа нухацтай хандах нь зөв

Зочин
Зочин
12 сар 27, 2024 01:47

FASHIST ULAAN OROSUUDAD 80 JIL DARLAGDAAD ARAI GJ SALAV UU GETEL ERGEED DARLAJ DOROMJLOH GEED IREED BHAD L AIGAAD SUUGAAD BHIIM DAA MANAI TUR ZASAG URUVDULTEI AMITAD OROSIIN TAGNUUL BOLSON AMARSAIHAN CHOIJOO OYUERDENE HURELSUG NARIIG ALAH HTEI

Зочин
Зочин
12 сар 27, 2024 07:31

ЯМАРЧ БАЙСАН СТАНЦАА ӨРГӨТГҮҮЛСЭН Н ДЭЭР ТЭГЭХГҮЙ БОЛ ТЭР МӨНГИЙГ Н НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД ШААЧИХНА

Зочин
Зочин
12 сар 27, 2024 10:19

Orsuud tegj l taarna. Nobshnuu

Ахын дүү
Ахын дүү
12 сар 27, 2024 10:22

Ойлгомжтой шд,
Хүүхэд чихрээр хуурдаг шиг өгснөөсөө хэд дахин ихийг үргэлж авсаар ирсэн түүхтэй!!!
Монголчуудыг сэхээ авахуулж боолку гэдгээ ч нэг юм мэддэг улс байх аа хө

Зочин
Зочин
12 сар 27, 2024 15:59

Орос шууд дээрэм хийж байна.

Зочин
Зочин
12 сар 27, 2024 17:35

Монголын төрийн дээд �##�бан туша�##�тнууд хувийн Но-той бол Орос мэтийн шантажлах дуртай улсын бэлэн хоол болох нь тодорхой!!!

Холбоотой мэдээ

Back to top button