Гадаадаас ажиллах хүч авах тухай Л.Энх-Амгалангийн хуулийн төслийг хэлэлцэнэ
2024.12.19-нд Монгол Улсын Засгийн газраас буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-ийг дараах байдлаар /линк/ шинэчлэн найруулахаар өргөн барьсан.
Өнөөдрийн /2024.12.26/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Нэгт, Ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж, чөлөөлнө.
Хоёрт, ЗГ-ын шугамаар зээл, буцалтгүй тусламжийн хүрээний ашигт малтмал, газрын тосны салбарт гадаад ажилтан ажилуулбал ЗГ ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлнө.
Гуравт, "Ажил олгогч ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй" гэх агуулгатай 23.4 дэх заалтыг хасахаар тусгажээ.
25.1.3.энэ хуулийн 22.4, 23.3, 23.4, 23.5.4-т заасан үүргээ биелүүлээгүй, тайлан мэдээг хуурамчаар гаргасан нь тогтоогдсон;
Дөрөвт, Хүчингүй болгох хэсгүүд: 23.9, 32.5, 32.6 дахь хэсэг
23.9 Энэ хуулийн 21.2, 21.3.1, 21.3.2, 21.3.3, 21.3.4, 21.3.5-д заасан ажлын байрны ангилалд энэ хуулийн 23.4, 23.5.4-т заасан шаардлага хамаарахгүй.
- 21.2.Удирдах албан тушаалын ажлын байр дараах ангилалтай байна:
- 21.3.1.олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын ажилтан, сайн дурын ажилтан;
- 21.3.2.Засгийн газар, төрийн байгууллага хоорондын гэрээний дагуу шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын байгууллагад ажиллах мэргэжилтэн;
- 21.3.3.Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нарийн мэргэшлийн мэргэжилтэн;
- 21.3.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтэн;
- 21.3.5.хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гэрээнд тусгайлан заасны дагуу зөвхөн тухайн гэрээний хугацаанд гадаад улсаас Монгол Улсад ажиллах нарийн мэргэшлийн инженер, түүнтэй дүйцэхүйц ажилтан;
32.5.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг ЗГ-ын шийдвэрээр хөнгөлж, чөлөөлж болно.
32.6.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болно.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн байлдаантай ийм хурцдмал үед ингэж олноор нь Цагаачи ажилчид оруулж ирнэ гэдэг бол том Солиорол, Европ даяарчилал гээд хамаа намаагүй Цагаачид оруулнаас болж одоо Сүйрч байна,
Хятад орж ирнэ. Хятадаар дүүрнэ.
Бид цөөхөн! Уусна.
Аймаар л юм хийх гээд байна даа манай сайд
За больж үз. Эсэргүүцэж бна.
Ард түмний толгойг эргүүлж байгаад л хужаа нарыг аль болох олноор нь оруулж ирэхийг л бодоод байна уу даа энэ нөхөр. Энэ хуацяо нар хэзээ ч санаа нь цаашаагаа хүмүүс юм даа.
Мөнхбаясгалан гэж сэтгүүлч нэртэй хүүхэн эзнийхээ даалгаварыг биелүүлэхийн төлөө юу ч хийж мэднэ дээ гадны ажиллах хүч авахгүй бол том төслүүдийг манайх хөдөлгөж чадах уу
Герман цагаачдаас болж баларч байна.
Бид бас ийм байдалд орох магадлал их!!!
Манай орон хуультай, хууль дүрэм нь ч сайн үйлчилдэг улс шүү...
Урвагч урвагё
Монгол төрөөс зайл.Дахин бүү үзэгд Урвагч Энхамгалан