Top StoriesУлс төрийн мэдээ

34 хувиас татгалзаж, давуу эрхийн 10 хувь эзэмшихийн өмнөх хүлээлт

"Орано"-той хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө Цөмийн энергийн тухай хуулийг өөрчилсөн. Одоо Үндэсний баялгийн сангийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг орлуулах тухай" тогтоолыг төслийг баталж байж, урагшлах нөхцөл бүрдээд байна.

Энэ нь төслөөс Монголын Засгийн газрын эзэмших 34 хувийг давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар орлуулж тооцохоор гэрээнд тусгасантай холбоотой юм.

Ерөөс Засгийн газар 34 хувь эзэмшихгүй гэхээр ноогдол ашиг хүлээж суухгүй, мөн төслийн бүтээн байгуулалтад ямар нэг зардал, хөрөнгө оруулалт гаргахгүй давуу талтай. Нөгөө талаас, компанид давуу эрхийн гэх тодотголтой 10 хувийн л хувьцаа эзэмшинэ. Ингэхээр ТУЗ-д нэг төлөөллөө л гишүүнээр суулгах бололцоотой.

Нөгөө талаас, үр ашгаа бол борлуулалтаас өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцож буюу Цөмийн энергийн тухай хуулийг өөрчилсөн өөрчлөлтдөө үндэслэхээр байгаа.

Тэгэхээр өмнөх Оюу толгой төслийн хувьд,

  • Засгийн газар 34 хувь эзэмшсэн. Үүнийхээ хариуцлагын хүрээнд гаргах өөрсдийн хөрөнгө оруулалтаа буцаагаад хөрөнгө оруулагч нараасаа зээлсэн. Энэ өр хуримтлагдсаар 2.8 тэрбум ам.долларт хүрч, ноогдол ашиг авах хугацаа хойшилсоор байсан
  • Борлуулалтаас ашиг хүртдэг ч гол найдлагаа ноогдол ашигт тавьж гэрээлсэн. Гэтэл төсөл гүйцэтгэх явцад тодорхойгүй нөхцөл байдал хэд хэдэн удаа үүссэнээс гадна, ноогдол ашиг хуваарилах хугацаа 2030 он хол давж, тэр үед манай Засгийн газар өөрсдөө өртэй үлдсэн байх тооцооллыг "Рио Тинто" талаас танилцуулсан
  • Хэдийгээр ТУЗ-д нь 34 хувьдаа оногдох гурван гишүүнтэй боловч, тэдний санал шийдвэрт нөлөөлж чаддаггүй зэрэг сул талтай байсан.

Ингээд харахаар "Орано"-гийн төсөл зэсийн баяжмал биш уран учраас ихээхэн давуу талтай болж байгаа. Өөрөөр хэлбэл 34 хувиас татгалзаж, өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцох сонголт өөрөө түүхий эд нь уран болохоор бий болсон. Улмаар,

  • Зөвхөн 10 хувь эзэмшинэ. Энэ бол "бэлэглэлийн" шинжтэй буюу, баялгийн эзэн орон гэдэг утгаар шууд эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ. ТУЗ-д нэг гишүүн төлөөлнө. Гэхдээ тэр гишүүн бүх шийдвэрт хориг тавих эрхтэй байна
  • Давуу эрхийн 10 хувь эзэмшиж байгаа учраас
    2028 онд үйлдвэр ашиглалтад ортол ямар нэг хөрөнгө оруулалтын хариуцлага хүлээхгүй. Ямар ч зардал гаргахгүй гэсэн үг
  • Оюу толгой төсөлтэй харьцуулахад ямар ч өр тавилгүй ажлаа эхлүүлж, 2028 онд олборлолт хийж эхэлмэгч нь өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцож эхлэхээр харагдаж байгаа.

Үр өгөөжийн тооцооллыг ОУВС-гийн загвараар хийсэн гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн. Үүгээр бол Засгийн газар 34 хувь эзэмшсэн, өсөн нэмэгдүүлэх АМНАТ тооцсоны хүртэх үр өгөөж төдийлөн ялгаагүй гарсан гэж танилцуулсан юм.

Одоо Хөрөнгө оруулалтын гэрээг зурахын өмнө 34 хувиа давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар орлуулах агуулгыг УИХ-аар хэлэлцүүлж, тохирч авах нь.

Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар, иргэн бүрд 135 мянган төгрөг хуримтлагдсаар буй Хуримтлалын нэгдсэн санд зөвхөн 34 хувийн ноогдол ашиг ордог. Атал ураны өндөр өгөөжтэй төслөөс 34 хувь эзэмшихгүй.

Иймд хуулиа, "өсөн нэмэгдүүлсэн АМНАТ тооцож авсан үр өгөөжийг ч Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлнэ" хэмээн өөрчлөхөөр хүлээгдэж байна. Ингэснээр ураны төслөөс авах үр ашгийг 2028 оноос эхлэн иргэн бүрд жигд хуваарилж эхлэх хүлээлттэй.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Туул.
Туул.

10% -ийн алтан хувьцаа эзэмшинэ гэж ярьсан байсан. Энэ нь ямар учиртай хувьцаа вэ? 2028 онд ямар үйлдвэр нь ажиллахаар болов оо. ТУЗ хэдэн гишүүнтэй байх юм бэ?

Хариулт хайсан асуулт
Хариулт хайсан асуулт
Reply to  Туул.

Би нэг юм ойлгодоггүй ээ.34% бол Монголын баялгийн эзэнд ноогдох хэнч үл маргалдах *лтан хувь гэж ойлгодог . Гэтэл аривагаас 10%ийгн *лтан хувьцаа авлаа гэж баярл*лдаад байх нь зэвүү хүрмээр .Түүний хувьтай тэнцэх хөрөнгө оруул*лт хийнэ гээд яагаад оюу толгой бусад уул уурхайд оруулчихсан юм бол. Монгол баялгийнхаа 34%ийг яагаад хэн ч үл маргалдах *лтан хувьцаа гээд зарлачихаж болдоггүй юм бол.Тэгсэн мөртлөө овоолго ашигласан АЧИТ ИХЭТ бусад хоёр компаниас 34 %ийг зүгээр авна гээд зарг*лдаад байх нь нэн сонин санагдаад байгаа юм даа .Гаднынхнаас айгаад байдаг юм болов уу дотоодын үйлдвэр компаниа устгах бодлого юм уу . Гайхаад байна .ЭНЭ ТАЛААР МЭДЭХ ХҮМҮҮС НАДАД САЙН ТАЙЛБАРЛААД ӨГНӨ ҮҮ .

Зочин
Зочин

TUZ gej helgui amitad hii mungu tsohihoos uur yu hiideg ym ? OT.n TUZ.g hardaa odoo buur amisgaagui boljee.

Зочин
Зочин

Ашиг хардаггүй наймаачин гэж байдаг юм уу

Эрдэнэ
Эрдэнэ

51 , 49 гээд яриад байсан чинь одоо юу яриад 34 болчихвоо

Наран
Наран

Энэ хүүрнүүдийг даруй огцоруулах ёстой юм байна .Улаанбадарахаа чөлөөлөж авах нь Монгол улсыг хор хөнөөлгүй орших үндэс нь байх болно .Чимээгүй харсаар суувал Монгол улс Францын хараат колони болоод зогсохгүй бүх нийтээрээ хордож аюулд орох нь .Хэдхэн хүүрнүүдийг мөнгөөр боймолоод байна уу ?эсвэл өөр ямар нэг дарамт байна уу ?арайл тэнэг юм хийж байна энэ хэд .Оюунэрдэнэ ээ хулгайг чинь мэдсэн.

Холбоотой мэдээ

Back to top button