Х.Тэмүүжин: Ерөнхий сайд Гашуунсухайтын асуудалд "Гаднын тусгай албад оролцсон" гэж том дүгнэлт хэлчих шиг боллоо

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Аль улс нь хамгийн бага өртөг зардлаар олборлолт, тээврээ хийж бидэнд ашигтайгаар борлуулах вэ гэдэг л өрсөлдөөн явсан л даа, өнгөрсөн 16 жилд. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг дотроо нэг хувийн хэвшилд уурхай алдах гэж байсан гэх мэтээр ярих нь популист бөгөөд жижигхэн тайлбар. Гол нь, аль нь илүү ашигтай хувилбар вэ гэдэг өрсөлдөөн л байсан. Бид 16 жилд энэ өрсөлдөөнд ялагдсан.
Монгол улс санхүүгийн ачаалал үүрэхгүйгээр дэд бүтцээ байгуулж болох асуудлуудыг бид үнэхээр алдсан. Өнөөдрийн утаатай, боловсролын чанар доогуур, эмнэлэг хүрэлцэхгүй байгаа зэрэг бүх асуудал гаднын гар хөлийн тоглолтоор байхгүй болсон.
Ерөнхий сайд сая “Гаднын тусгай албадын оролцоо явсан” гэдэг том дүгнэлт хэлчих шиг боллоо. Гол нь популизмыг галзууруулсан. Бид асуудалд бодитой хандаж чадахаа байсан. Дараа нь төр галзууртлаа данхайсан. Гуравт, хуулийн байгууллагад сорилт бий болсон. Тогтолцооны авлига бол гаарчихсан шүү дээ. ҮХЦ өөрөө оролцож, ийм дүгнэлт гаргасан нь тогтолцооны авлигын сонгодог жишээ. ҮХЦ-ийн гишүүн бүрэн эрхээ өгсөн ч үхэн үхтэл нь хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг хуулийг оруулж ирсэн шүү дээ. Ингэтлээ галзуурсан байхгүй юу.
Бид өнөөдөр ард нь үүнээс бий болсон үр дагавруудаа арилгах талаар бодох ёстой. Хулгай хийдэг өндөр түвшний албан тушаалтнуудад хууль очиж үйлчилж чадах эсэхээ одоо ярья. Хоёрт, 16 жилийн төрийн данхайлтаа буулгах юм уу гэдгээ ярилцъя. Гуравт, үнэхээр популизмгүйгээр Монгол Улсын төлөө шийдвэр гаргаж чадах эсэхээ ярилцъя. Тэгэхгүй бол нөгөө тусгай албад, нөгөө олигархиуд, нөгөө улстөрийг худалдан авдаг систем амьд байгаа. Энэ системээ янзлахгүй бол энэ 16 жил дахиад л үргэлжилнэ” гэж үг хэллээ.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн хөгжлийг 16 жил гацааж асар их хохирол учруулсан буруутан нь тэгээд ямар бүлэглэл байгаа юм бэ? Нэрсийг нь ил зарлахгүй шалгаж байгаа ч хардах эрхээ эдлээд нэр заачих зоригтой аавын хүү, охин энэ танхимд чинь алга уу? Удахгүй сайхан цаг үе ирэх нь дээ. Төслүүдээ баталж авчихаад АНУ-д оргон зайлсан нөхдүүдээ чихдэж авчираад хамтад нь хуулийн өмнө хариуцлага хүлээлгэнэ биз ээ!! Юм юм ч бужигнах нь дээ.
Ter amerika garsan buleglel ni zov baisan yum shig bna daa uil yavtsaas kharahad.
АНУ-д гарсан нөхөдийн буруу гэхээр юм нэг их байхгүй байхоо. Харин жинхэнэ буруутан--Оросын тавиулууд нь одоо ч та нартайгаа цуг УИХ-ын танхимд сууцрааж бай вуул яахуу !!!