Нийгэм мэдээ

Шинэ жилийн баяраар Цагааннуур боомт ес хоног амарна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт Шинэ жилийн баяртай холоотойгоор ес хоног амарна.

Тодруулбал, энэ сарын 30, 31-ний өдөр болон ирэх сарын 1-8-ны өдрүүдэд ажиллахгүй. Учир нь ОХУ-д нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-ны өдрүүдэд Шинэ жилийн амралтын өдрүүд тохиож байгаа аж. Харин ирэх сарын 9-ний өдрөөс боомт үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 

Сануулахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТЭГЭЭД ХААГАЧ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БААХАН ХАСАГУУД БУЖИГНАСАН ГАЗАР Л БИЗ НЭГМӨСӨН ХААГААЧ

Зангараг
Зангараг

Цагааннур боомт төмөрзамгүй ш дээ, хаанахын ямар зураг тавиад бнаа???

Back to top button