Үндсэн хууль: Зургаан жилд зөвхөн нэг удаа сонгогдох Ерөнхийлөгч ямар эрх, үүрэг эдэлдэг бэ

Монгол Улсын төрийн тэргүүн нь "Ерөнхийлөгч" гэсэн нэршлээр Үндсэн хуулинд тухайлан заагдаж, түүний хэрэгжүүлэх эрх үүргийг хуульчилж өгсөн байдаг. Үндсэн хуулиас гадна Ерөнхийлөгчийн тухай хуулийн хүрээнд зохицуулагдаж буй.
Үндсэн хуулинд,
Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж хуульчилж өгсөн юм.
Ерөнхийлөгч хэнийг томилдог бэ?
- Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөж томилно.
- Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна
Ямар ЭРХ эдэлдэг бэ?
Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгчийн эрх, үүргийг дараах байдлаар тодорхойлж өгсөн байдаг. Үүнд,
Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
- УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.
- Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
- Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
- Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
- Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
- Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
- Уучлал үзүүлэх;
- Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
- Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
- Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
- Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
- Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
- Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.
- Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
- Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
Ерөнхийлөгчөөр хэн хэн сонгогдож байв
- Пунсалмаагийн Очирбат (1990–1997)
- Нацагийн Багабанди (1997–2005)
- Намбарын Энхбаяр (2005–2009)
- Цахиагийн Элбэгдорж (2009–2017)
- Халтмаагийн Баттулга (2017–2021)
- Ухнаагийн Хүрэлсүх (2021 оноос)
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч олон саЙХАН АЖИЛ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭХ ОРНЫХОО ГАДААД ХАОИЛЦААГ ӨРГӨЖИН ХӨГЖҮҮЛХЭД ИДЭВХИ САНААЧЛАГАТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА. ХАРИН ШУДРАГА ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ, АВИГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЫГ ТАСЛАН ЗОГСООХОД ШҮҮХ, ПРОКУРОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХИЖҮҮЛЭХ, ШИНЭЧЛЭН ТОМИЛОХ АСУУДЛУУДАД АНХААРАЛ СУЛ ХАНДУУЛЖ БАЙХ ШИГ САНАГДДАГ.
Ерөнхийлөгчсөөд байх юу байхав дээ ! Манай Гадаад харилцааны са лбарыхан их сайн ажиллаж бна, харин Хууль сахиулах с�##�барыхан их муу ажиллаж бнаа л гэсэн үгшүү дээ !
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch