Улс төрийн мэдээ

Ц.Туваан: Он гараад хийн хоолойн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэрийг хөдөлгөнө

Засгийн газар хуралдаж, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “2024 онд шинээр бүрдсэн Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан.

Тэдгээрээс гурав нь хэрэгжих шатандаа явж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээр байгуулах чиглэлийг УИХ тогтоол батлан тодорхой болгосон. Улмаар хөрөнгө оруулалтын бусад асуудал үргэлжлээд явах боломжтой болж байна. Гуравт, Францын “Орано” групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ УИХ, байнгын хороодоор хэлэлцэгдээд явж байгаа.

Он дамнаад Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Петрочайна дачин тамсаг” компанитай холбоотой асуудал яригдаж байна. БНЭУ-ын Экзим банкаас 450 сая орчим ам.долларын санхүүжилтийн зөвшөөрлийг бичиг ирсэн. Энэ бол зээл. Оны эхний өдрүүдэд УИХ-аар оруулна.

Зэс хайлуулах цогцолборын төсөл ЗГ-ын хуралдаанаар орсон. Эрдэнэт үйлдвэрийн дэргэд компани болж байгуулагдах асуудал нь шийдэгдсэн. Барьж байгуулах тендер сонгон шалгаруулалт эхэлсэн.

Гангийн цогцолбор, нүүрс химийн, кокс химийн төслүүдийн тухайд, эзэнтэй болгох асуудал яригдаад явж байгаа.

Ирэх жилийн тухайд, “Петрочайна дачин тамсаг”-тай холбоотойгоор хийн хоолойн төсөл яригдана. Гурван улсын хэмжээнд Засгийн газар дээр яригдана.

Дараа жилийг “Нийслэлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Туулын хурдны зам, ган татлагат гүүр, Богдхан уулын туннелийн төслүүдийг ирэх жил шийднэ. Говийг усжуулах ажил Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын үндсэн чиглэл дотор багтаад явж байгаа.

Тавантолгойн ЦС-ын төслийг гацаанаас гаргаж, маш яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Баригдсанаар Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах боломжтой.

Ийм төслүүд маш шуурхай урагшилж байна. Он дамнасан эдгээр өдрүүдэд ч Засгийн газар дээр цаг нар алдалгүй ажиллаж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

-Хил холболтын хэлэлцээрийг хэзээ эцэслэх вэ. Хоёрт, хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх төлөвтэй бол?

-Өнгөрсөн баасан гарагт баталсан тогтоолын төслийг ёсчлон хүлээж авсан. Бид цаг алдалгүй БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүргэнэ. Хэлэлцээрийн Монгол талын төслийг өмнө нь хүргүүлсэн байгаа. Намрын чуулган завсарлахаас өмнө ёсчлон батлах чигтэй бид ажиллаж байна. Тэгж чадвал хаврын чуулганыг хүлээлгүй компани хоорондын асуудал яригдаад явна. Хийн хоолойг CNPC гэж БНХАУ-ын төрийн өмчит компани хийж гүйцэтгэнэ. Түүний охин компани болох “Петрочайна дачин тамсаг” компанитай татварын маргаантай асуудлууд байгаа. Эдгээрийг даруй хугацаанд шийдэж чадвал, олон улсад эерэг мессеж өгнө. Иймд онцгой анхаарч ажиллаж байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юун хийн хоолой вэ! Хятад зөвшөөрөхгүй байхад өөрсдөөр нь бариулна гээд дайраад байхаар яах юм болоо? Би бол Монголын нутаг дээр ийм обьект үүсэх бол тэр нь эцсийн байдлаар Монголын л өмч байх ёстой. Хятад эсвэл Оху-н өмчлөлд байж болохгүй. Ингэж л бодож байна. Тэгэж байж л аюулгүйн нөхцөл хангагдана.

Монгол
Монгол

3 улс дамнасан хийн хоолой төсөл огт хэрэггүй бидэнд гай болох төсөл шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Монгол

Юу ч мэдэхгүй байж битгий тэнэг бодол бод! Наад оюунаа цэнэглээч!!!

иргэн
иргэн
Reply to  Монгол

Тэнэгт, хамгийн хэрэгтэй төсөл.

Зочин
Зочин
Reply to  иргэн

Нэг л өдөр өнөөдрийн Молдова шиг болноо, шал дэмий төсөл шүү !

иргэн
иргэн

өмнөговьд монголыг 2000 жил хийгээр хангах орд нээгдсэн байгаа, түүнийг олборлох, шүүн цэвэрлэх, УБ-луу тээвэрлэн авчрах дэд бүтцээ эртхэн байгуулъя. Юун оросын хийн хоолой, манайд огт хэрэггүй ээ, харин ч бид илүүдэл гаазаа Хятад руу экспортлох бүрэн боломжтой,

Зочин
Зочин

Хийн хоолойн төсөл дээр маш нухацтай хандах хэрэгтэй шүү. Монголд ашиггүй оросын хараат байдлаар шийдэгдэхэд тулбал зогсоосон нь дээр.

999999
999999

Тавантолгойн цахилгаан станц 2 жил шүүх дээр яваад хүчингүй боллоо. Чойжилсүрэн техникийн нөхцөл шаардлагыг хассанаар жалганы компанууд тендерт оролцож улсын ажил урт хугацаанд гацаалаа. Чойжилсүрэн гэж сайдын суудал худалдаж авсан хулгайчыг огцруулаач

Зочин
Зочин

Газрын тосны үйлдвэрийг хөдөлгөнө гэнэ үү? Тэр үйлдвэр нь зогсчихсон байсан юмуу?

Зочин
Зочин

Газрын тосны үйлдвэрийг хөдөлгөнө гэнэ үү? Тэр үйлдвэр нь зогсчихсон байсан юмуу?

Зочин
Зочин

өөрсдийн хийн нөөцөө ашиглах тухай яриад байгаа юм бишүү...

Zochin
Zochin

Хөөрхий дөө

Зочин
Зочин

Орос улсын хийн шугамд холбогдож байж бид утаанаас сална. Хятад улс хий дамжуулан авах эсэх нь тэдний л асуудал. Эхлээд гэрээ зассан дээр байхө.

Зочин
Зочин

ХИЙН ХООЛОЙ МАНАЙХААС ШАЛТГААЛАХГҮЙ, ХАРИН ПЁТРОЧАЙНАГ ДАЛИМДУУЛАН ШАХАЖ ӨР ТӨЛБӨРИЙГН БАРАГДУУЛАХ МАНАЙ ХУУЛЬ ДҮРМИЙГ ХҮНДЭТГЭДЭГ БОЛГОХДОО ЭНЭ БАЙДЛЫГ АШИГЛАХН ЗӨВ❗БОГД УУЛЫН ТУНЁЛЬ ТАТЛАГАТ ГҮҮР БОЛ ДАНХЫН ӨӨРИЙХН ХУВИЙН ТӨСӨЛ БӨГӨӨД ЛРТ, ВРТ, МЁТРО, ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМЫН ДАРАА ЭРЭМБЭЛЭХН ЗӨВ...ХУВИЙН БИЗНЁСЭЭ ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮН ДАНХААР ШАХУУЛЖ БУЙН ЯАВЧ ОЛИГТОЙ ҮР ДҮНД ОЙРЫН ҮЁД ХҮРГЭХГҮЙ❗

Алтай
Алтай

За ёстой хоцорсон юм ярьсаар байна шүү. Орос аль хэдийн Казахстан улсаар хийн хоолойгоо гаргахаар болсон ш дэ одоо тэгээд өнгөрсөн хойно нь ярьсаар байх уу хөлдүү биш үү та нар төмс үүү

Зочин
Зочин

Олон юм донгосож байж Оросуудад зодуулав аа!
Цаадуул чинь цувдайгий чинь цувуулна шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button