Нийгмийн

УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан болж байна

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан болж байна.

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгт ажлын хэсэг хуралдаж, хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ-ын даргын 2024 оны 109 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус тус хуралдах товтой байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button