Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Туулын хурдны зам баригдсанаар түгжрэл буурна

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан.
2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна гэж тооцоолж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар 2025 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад төвлөрч ажиллана. Ерөнхий сайд Шуурхай штабыг удирдана. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудын томоохон хэсэг Туулын хурдны зам. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Хотын удирдлагууд 24 сард багтаан хийж дуусгана гэж танилцуулсан. Энэ хугацаанаас наана ашиглалтад оруулахаар шахаж ажиллана. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно. Төлөвлөсөн ажлаа хийнэ, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана гэж мэдэгдлээ.
“Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийн хамгийн том зорилт бол түгжрэл, утааг бууруулах. Тиймээс хөрөнгө оруулалтын бодлогыг Улаанбаатар хотруу чиглүүлж байна. Эхний том төсөл нь Туулын хурдны зам. Энэ сард ажил нь эхэлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг холбосон тойрог хурдны замыг 2028 онд ашиглалтад оруулна. Зураг төсвийн ажил хийгдэж байгаа. Зургаан сар гэхэд тендер шалгаруулалт явагдана. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил мөн зэрэгцээд явна” гэж Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ярилаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
түгжрэл буурна гэж хэн хэлээд байгаа юм бэ, гарц орц бараг байхгүй болохоор тийш орж зорчих машин харьцангуй бага байх бус уу.
ТИЙМЭЭ ЛАЛАРУУДАА МИНИЙ САЙХАН ЕРӨНХИЙ САЙД ЗӨВ ЯРЬЖ БАЙНА ЭНЭ ХҮНИЙХЭЭ ЗУРГИЙГ ХОЙМОРТОО ЗАЛААД УРЬД НЬ ЗУЛАА МАНДААЖ БАЙГАА БИЗ МОНГОЛЧУУДАА.АВТОМАШИНЫ ДУГААРЫГ ХОРИХОД ТҮГЖРЭЛ БУУРНА ТАТВАР НЭМЭХЭД ТҮГЖРЭЛГҮЙ БОЛНО ЗАМЫН ХУРААМЖ ӨСГӨСНӨӨР ТҮГЖРЭЛ БУУРНА.НЯМБААТАР БОЛ АЙМШИГТАЙ ДАРАНГУЙЛАГЧ БОЛЧИХООД БАЙНА ЭНЭ МУУ ХУЛГАЙЧИЙГ ХОТЫГ УДИРДСАНААС ХОЙШ ХОТЫХОН ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭЛЭЭ ЯМАР АЙМААР ХҮН БЭ? ОЮУНЭРДЭНИЙН ТУРХИРСАН НОХОЙНЫ СЭГ ИНГЭЖ ИРГЭДИЙГ ХЭВТҮҮЛЭХ ГЭЖ БАС БАЙДАГАА.НЯМБААТАР ИНГЭСНЭЭРЭЭ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХАЙРТ НАМДАА ӨРГӨН БАРИХ МӨНГӨӨ БОСГОЖ БАЙНА БАС ИХ ХОТЫГ САМАРСНААРАА ЮМЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ? НЭГЭН ЦАГТ ЭЛБЭГДОРЖ ШИГ МАШИНЫ СИГНАЛ ДУУГАРАХААР БОНГОС ХИЙТЭЛ ЦОЧИЖ ЭЭ ЯАНАА МИНИЙ БАЙБАЛ ОЮУНЭРЭДЭНИЙН ХОТОЧ НОХОД ИРЛЭЭ ГЭЭД ӨТГӨН ШИНЭГЭНЭЭ ЗЭРЭГ ГООЖУУЛААД ЗООРИНДОО ОРДОГ ТИЙМ АЗГҮЙ ХУВЬ ТАВИЛАН ТҮҮНИЙГ ХҮЛЭЭЖ Ч БАЙГАА ЮМ УУ? ХЭН МЭДЛЭЭ БЫСДА ГЭЖ ЯМАРТАЙ Ч ОЛНЫ ХАРААЛЫГ ИХ ИДЭЖ БАЙНА ЭНЭ МАШ МУУ АЛТЖИН ОЮУНГЭРЭЛ БАТХҮҮ НАР НОХОЙНЫ ҮХЛЭЭР ТӨГССӨН ЯАГААД ТЭД ОЛНЫ ХАРААЛ МАШ ИХ ЦУСАЛСАН ЮМ НЯМБААТАР ЯАВЧ САЙНААР ТӨГСӨХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ