ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Монголын нэг иргэн 35.2 сая төгрөгийн өртэй

Монгол Улсын нийт гадаад өр 2024 оны эхний есөн сард 35.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс (7.2%) тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 772.0 (2.2%) сая ам.доллароор тус тус өссөн тухай ҮСХ танилцуулсан.

Үүнийг дунджаар Монгол Улсын нийт хүн амын тоонд хувааж үзвэл нэг хүнд ноогдох өрийн хэмжээ 35.2 сая төгрөг болж байна.

Өрийн өсөлтөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.4 (16.6%) тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байгаа юм. Харин Төв банкны гадаад өр 813.2 (41.5%) сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна.

Нийт гадаад өрийн:

  • 16.7 (46.7%) тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 7.8 (21.9%) тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 2.0 (5.6%) тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
  • 1.1 (3.2%) тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 8.0 (22. 5%) тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.

-Засгийн газрын өр 553.1 тэрбум төгрөгөөр өссөн байна-

Харин Засгийн газрын нийт өр 2024 оны эхний есөн сард 30.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 552.5 (1.8%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх улирлаас 553.1 (1.9%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Засгийн газрын гадаад өр 2024 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 712.4 (2.4%) тэрбум төгрөгөөр өсөж , дотоод өр 437.3 (81.9%) тэрбум төгрөгөөр, өрийн баталгаа 535.2 (72.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Засгийн газрын нийт өрийн 30.0 (99.0%) их наяд төгрөг нь гадаад өр, 96.8 (0.3%) тэрбум төгрөг нь дотоод өр, 208.3 (0.7%) тэрбум төгрөг нь Засгийн газрын өрийн баталгаа тус тус эзэлж байна.

2024 оны эхний есөн сард Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 1.7 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 1.0 их наяд төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт өмнөхоны мөн үеэс 2.1(55.1%) их наяд төгрөгөөр буурч, хүүгийн төлбөр 83.7 (9.1%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

-Өнгөрсөн онд зээлийн хүүд ирэх жил 1.2 их наядыг зарцуулсан-

Нийт 27.3 их наяд төгрөгийн төсвийн дөрвөн хувь буюу 1.17 их наяд төгрөгийг өнгөрсөн жил хүүгийн зардалд зориулсан. 2024 оны зээлийн хүүгийн зардлыг Сангийн сайдын мэдлийн 4,557,661,000,000 буюу 4.56 их наяд төгрөгт багтаасан. Энэ нь түүний нийт зарцуулах төсвийн 26 хувь нь болж байна.

Харин өнгөрсөн онд ашигласан нийт зээл тусламжийн 40.7 хувийг олон улсын байгууллага, 59.3 хувийг өхгжлийн түнш орнуудын эх үүсвэрээс бүрдүүлсэн байна.
Өнгөрсөн оны төсвөөс харахад нийтдээ 130 төсөлд 18 хөгжлийн түншээс 1.7 их наяд төгрөгийг зарцуулжээ.

Ингэхдээ хөгжлийн түншүүдээс,

  • АХБ - 57 төсөлд - 468.4
  • АНУ-ММС- 1 төсөлд - 334.1
  • БНХАУ - 14 төсөлд - 326.6
  • БНЭУ - 2 төсөлд - 162.0
  • ЕСБХБ - 13 төсөлд - 122.7
  • Дэлхийн банк - 16 төсөлд - 108.4
  • БНСУ - 7 төсөлд - 102.7
  • ХБНГУ - 3 төсөлд - 48.5
  • Австри - 4 төсөлд - 26.3
  • Польш - 2 төсөлд - 24.4
  • ЕХОБ - 2 төсөлд - 16
  • БНФУ - 2 төсөлд - 15
  • Япон - 1 төсөлд - 15
  • Боловсролын дэлхийн түншлэл - 1 төсөлд - 9.5
  • Люксембург - 1 төсөлд - 2.7
  • Кувейт - 1 төсөлд - 0.5
  • ХААХОУС - 1 төсөлд - 0.1
  • Беларусь - 2 төсөлд - 0.02 тэрбум төгрөгийг авчээ.

-Монгол Улсын өр зээл, эргэн төлөлт-

2012 оноос хойш Монгол Улсын Засгийн газар 12 бонд гаргасан бөгөөд 2021-2023 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 13.3 их наяд төгрөгийг гадаад өрийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт төлжээ. Тухайлбал: 2023 оны эцсээр “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан. Ирэх онуудад “Nomad”, “Century I, II” зэрэг бондуудын төлөлтүүдийг хийх хуваарьтай байгаа.

Үүнээс Монгол Улсын Засгийн газар олон улсад 8.75%-ийн хүүтэй гаргасан “Хуралдай” бондын 392,563,000 ам.долларыг 2024.03.09-нд амжилттай эргэн төлсөн байна.

Мөн 2024-2027 онд Монгол Улс гадаад өрийн үйлчилгээнд жилд дунджаар 975 сая ам.доллар төлөхөөр байгааг “Fitch Ratings” тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 10, 2025 11:29

Өр гэдэг бол а ливаа улс орон, аж ахуйн нэгж, хувь хүм үүст цөмөөрөнд нь байдаг ердийн зүйл ! Өрөөр айлгаж ард түмнийг мунхруулдаг цаг �##� ь хэдий өнгөрсөөн. Таны нийтлэл хоцрогдсон бна.

Зочин
Зочин
1 сар 10, 2025 13:23

Авсан зээлээ үр ашигтай зөв зарцуулж чадв�##� улс орон хөгжинэ яаж зарцуулахаас хамаарна

Зочин
Зочин
1 сар 10, 2025 19:44

Гарчгаа зөв өгөөч ээ. Монгол Улсын 1 хүнд ногдох гадаад өр ... төгрөг гэх нь зөв шүү

Зочин
Зочин
1 сар 11, 2025 00:33

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Бат
Бат
1 сар 14, 2025 16:42

Ард түмэн минь парламентаа 2 тахимтай эсвэл хүчтэй ёрөнхийлөгчийн засагл�##�тай болохгүй бол төрөөс төрсөн тэр бумтаны цуваа тасрахгүйнээ ард түмэн минь ухаарч шаардаач

Холбоотой мэдээ

Back to top button