УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Шуурхай штабын хуралдаан болж байна

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан болж байна.

Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Танхимаараа зохион байгуулалттай ууж идчих санаатай ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өмнөх танхимын аргаараа Эбэ ах нь зааж өгсөн

Иргэн
Иргэн

Унгасан хойноо хаачив.

Иргэн
Иргэн

Унгасан хойноо хавчив гэдэг үг санагдлаа

Зочин
Зочин

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

Холбоотой мэдээ

Back to top button