Нийгмийн

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитуд хүчтэй газар хөдлөжээ

Хөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Бөөрөг” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 286 км, сумын төвөөс баруун хойд зүгт 21 км зайд өчигдөр 14:35 минутад 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын албанд мөн өдрийн 14:41 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар дамжуулжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button