Нийгэм мэдээ

Эх нялхсын эмнэлэг 24 ширхэг цахилгаан шаттай болсон байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ цахилгаан шатны засвар, шинэчлэлтийн ажил дууссан байна.

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээлснээр "Edunburg Elevator" үйлдвэрийн 1м/с хурдтай, 1,000, 630, 400, 150 килограммын даацтай хүн зөөврийн болон эмчилгээний хоол судлалын тасгийн хоол зөөврийн зориулалттай, бага оврын ачааны зориулалттай нийт 24 ширхэг цахилгаан шатыг угсарч, ашиглалтад оруулжээ. Цахилгаан шат суурилуулах, шинэчлэх ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Төвхөн трейд ХХК" гүйцэтгэсэн бол НХОГ захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлсэн байна.

ЭХЭМҮТ нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, 1,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг аж.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ширхэгээр тоолдог бол сувинер, атганд багтах юмыг ширхэгээр тоолдог юм хятааад.

Холбоотой мэдээ

Back to top button