Авто зам болон товчоодын төлбөрөө төлсөн жолооч улсын дугаар авах боломжтой

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын захиалгыг өнөөдөр /2025.01.15/ авах хүсэлтээ www.carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ.
Тодруулбал, иргэд танилт нэвтрэлтийн дан систем ашиглан нэвтэрч дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлэн улсын дугаарыг олгоно.
Мөн иргэн улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой бөгөөд эдгээр үндсэн шалгуурыг хангаж байвал дугаар олгох юм.
Улсын бүртгэлийн дугаар олгоход баримтлах найман шалгуур үзүүлэлтээс ХЗДХ-ийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичгийг үндэслэн “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх, хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх гэсэн хоёр шалгуур үзүүлэлтийг хассан билээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинээр машин авах гэж байгаа жолооч юуных нь тээврийн товчоогоор орсон гарсны төлбөр,зам ашигласны төлбөр байх юм бэ?9