УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр, Б.Батбаатар нарын нэгдэл ба сөрөг хүчингүй Засгийн газар

МАН жинхэнээсээ сөрөг хүчингүй болов.

Эрх баригч МАН АН, ХҮН намтай эвссэн учраас сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь Иргэний зориг ногоон нам, Үндэсний эвсэл л болоод байв.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн жинтэй шүүмжлэл хэлж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх хүлээлтийг олон нийт Н.Номтойбаярт тавьсан. ИЗНН-ын дарга Б.Батбаатар хэвлэлийн бага хурал хийж, эрх баригчдыг тогтмол шүүмжлэх хандлагатай байлаа. Тиймээс тэднийг АН, ХҮН-аас илүү эрх баригчдыг сөрж чадна гэж итгэж байв. Гэтэл энэ итгэл талаар болжээ.

Учир нь, тэд Л.Оюун-Эрдэнэтэй гар барьцгаажээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Парламентад суудалтай ИЗНН, Үндэсний эвсэл орж ирж байгаад талархалтай байна. Нийслэлийн асуудалд улстөржихөө больё. 2040 он хүртэлх төлөвлөгөө өргөн баригдсан. Хатуу шийдвэрүүд гарна” хэмээжээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд “Чайна Энержи”-гийн асуудал дээр сайн ажилласан байна” хэмээснээс нь тодорхой харж болно.

Саях жагсаалаар хүртэл Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагагүй, дажгүй ажиллаж байгаа, томоохон төслүүдээ урагш явуулахыг зөв гэж үзэж буй бололтой.

Ямартай ч улс орны эрх ашигт хэрэгтэй, ард нийтийн амьдралд ач холбогдолтой том төслүүдээ хүний өөрийн намгүй нэгдэж нийлж байгаад урагш явуулах нь чухал л даа. Л.Оюун-Эрдэнэ ч “зөөлөн хүчний бодлого” гэдэг шиг сөрөх хүчнүүдээ хийж буй ажилдаа, зорьж буй бодлогодоо, тавьсан зорилгодоо уусган нэгтгэсээр байгаа юм.

Гэхдээ л ташуур өгөх, шүүмжлэх, буруушаах, дохио өгч байх сөрөх хүчин яалт ч үгүй хэрэгтэй нь үнэн. Засгийн газрын бодлогыг дэмжихдээ дэмжиж, шүүмжлэхдээ шүүмжилдэг баймаар баймаар байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
nomtoibayar
nomtoibayar

ingej uuriinhuu huwiin uzel bodloo bicdeggui shde bro

тогтох
тогтох

Гарцаагүй хөдөлгөх ёстой төслүүдээ хамтарч хөдөлгөлгүй яахав заавал зөв ч бай буруу ч бай эсэргүүцэх нь ямар л бол авилгач танил тал хардаг хулхи цүнх баригч нараасаа аль ч нам нь салах хэрэгтэй.

Зочин
Зочин

Монголыг минь дуусгалаадаа энэ нөхдүүд. Энднээс хурдан салах нь монголын ирээдүйд чухлаас чухал...

Холбоотой мэдээ

Back to top button