Улс төрийн мэдээ

Нарансэвстэй: Ажлын хэсэг ахалсан Ж.Бат-Эрдэнэ “Амьтан л яриад байх юм, бид хүнээ бодно” гэжээ

Нийтийн өргөдлийн d.parliament системд Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр албан ёсоор хуралджээ.

Тус хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Н.Анхзаяа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, доктор, судлаач Б.Мижиддорж, хуульч Г.Дамдэмбэрэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон байна.

Харин хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Үнэнийг хэлэхэд би амьтан биш хүнээ л бодно. Эдийн засаг хөгжих нь чухал. Та нар мазаалай, хавтгай гэж хоёр амьтан л яриад байх юм. Иргэний амьдралд нэмэртэй бол боомтыг нээх нь зөв шүү дээ” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Нарансэвстэйн боомт Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд оршдог. Нийт 4.6 сая га талбай бүхий энэ дархан цаазат газрын 1976 оноос хойш хамгаалж байгаа. Төв Азийн говь цөлийн экосистемийн онгон дагшин хэвээр үлдсэн цорын ганц үлгэр загвар нь энэ юм. Мөн нэн ховордсон мазаалай, хавтгай зэрэг олон амьтан, ургамлын сүүлийн орогнол нутаг. Ийм учраас боомт нээж, хүн техникийн хөдөлгөөн оруулалгүй хадгалж хамгаалах олон талын хэрэгцээ шаардлагатай. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэгдэн орсон гэрээ конвенцууд ч бий юм.

Нөгөө талаас Нарансэвстэйн боомтын цаана БНХАУ-ын хөгжлөөрөө хамгийн сүүлд бичигддэг Ганьсу муж л байгаа. Үйлдвэрлэл хөгжөөгүй. Тэр муж өөрөө төвөөс алсагдсан учир бараа бүтээгдэхүүн татахад хүндрэлтэй байдаг газар. Иймд Ганьсу мужаас Монгол биш Монголоос Ганьсу муж бараа татах дүр зураг эсрэгээрээ харагддаг юм.

Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүний хэлснээс үзэхэд эдийн засгийн үр ашиггүй болохыг илэрхийлэх, тэр тооцооллыг дараа дараагийн хуралдаануудад танилцуулах шаардлагатай бололтой.

Хуралдааны үеэр доктор, судлаач Б.Мижиддорж Нарансэвстэйн боомтыг нээснээр говийн дөрвөн дархан цаазат газрын хамгийн томд тооцогдох Их говийн “А” дархан цаазат газрын бүрэн бүтэн байдалд ноцтойгоор нөлөөлж, зөвхөн энэ газар нутагт оршдог нэн ховор зүйл болох мазаалай болон хавтгай тэмээний тоо толгой буурах, мөхөх эрсдэлд оруулж болзошгүйгээс гадна олон арван жилийн туршид хийгдсэн хамгааллын ажлуудыг үгүй хийх аюултай гэжээ.

Нарансэвстэй боомтыг нээснээр Говийн их дархан цаазат газрын биологийн олон янз байдалд учрах үр дагаврыг тооцох аргагүй гээд энэ боомтыг нээн ажиллуулсан 1992, 1993 оны туршлага, гарах сөрөг үр дагаврын талаар мэдээлэл өгсөн байна.

Нийтийн өргөдлийн цахим системд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа, Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко системтэй газар нутгаа хамгаалахын тулд залуу үеэ төлөөлөн өргөдөл гаргасан гээд, өөрөө биологич мэргэжил эзэмшсэн, Говийн их дархан цаазат газарт хийсэн судалгаанд оролцож байсны хувьд ийм шийдэлд хүрсэн гэж ярьжээ.

Мөн хуульч Г.Дашдэмбэрэл Наран сэвстэй боомтыг нээснээр Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчихөд хүрч буй талаар мэдээлэл танилцуулсан байна. 

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ажлын хэсэг Нарансэвстэйг нээхийг ЗГ-ын мөрийн хөтөлбөрөөс хасуулахгүй бол ЗГ-ыг чинь огцруулахаар бүгд гараад жагсах хэрэг гарах нь л дээ.

Зочин
Зочин

Санаанд багтахгүй ийм тэнэг хүн үү эсвэл аймшигтай авилгачин хулгайч юм уу энэ УИХын гишүүн сахал Батэрдэнэ чинь.

зочин
зочин

дархан цаазтай газрын ан амьтан нь мөхөж үгүй болно гэдэг байгаль дэлхий мөхнө гэсэн үг шүү дээ. Ийм газар хүн оршин тогтноод эдийн засаг сайжирна гэж байх уу

Зочин
Зочин
Reply to  зочин

Дэлхий дахин Монгол хүнээс нь илүү Монголын зэрлэг амьтадыг нь хайралдаг юм байлгүй,
Харин бид ядахда а өөрсдөө өөрсдийгөө зэрлэг амьт наас дээгүүр тавих хэрэгтэй ш дээ !
Бат-Эрдэнэ гишүүний зөв бна, дэмжиж бна !

М.АМАР настан
М.АМАР настан
Reply to  Зочин

Та нар хэзээ ард түмэнд хайртай болчихсон юм.Хөгийн амьтдаас илүү хавтгай,мазаалай нь байж байг.Батэрдэнээ чи дайвалзах болоогүй шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүнээ хайрлалгүй л яахав. Гэхдээ энэ газар монгол хүнээ бодож биш хятад хүнийг л илүүд бодож боомт нээх гээд байгаамлдаа энэ улстөрчид. Хэдэн цаасыг нь авчихсан биз. Амгаланбаатар Пүрэвдорж энэ сахалтын цаана Амарбаясгалан байж ч магад.

Зочин
Зочин

Зайлаарай, сахалт аа

цэрмаа
цэрмаа

амьтан амьд бие байхгүй бол хүн оршин тогтнох боломжгүй том агуулагаараа

Зочин
Зочин

УИХ-ын гишүүнээс нь эргүүлэг татах акц гаргах хэрэгтэй болох нээ

Зочин
Зочин

Ёо муу новшнууд үхэж далд ороосон. Хүнээ бодно гэчихэж ээ. Энэ говьалтайгаар хаягласан малнууд өлбөрч үхэх гээд байгаа юм бйах даа.

хүннү
хүннү

Сахал Бат-Эрдэнэ юу гэвээ? “хүнээ бодно” гэв үү? Түүн шиг худлаа юм байхгүй шүү. МАН засгалж байсан он жилүүдэд ард иргэд чинь “улных” болсон. Хүнээ боддог гэж юу яриад байгаа юм? тийм зүйл байгаагүй, байхгүй САХА аа!!!

иргэн
иргэн

Хөгжил, хүнээ бодох нь зөв. Гэхдээ миний бодлоор Төгрөг, Шарга зэрэг суманд гадаадын маш олон компани нүүрс бусад ордын лиценз эзэмшиж байгаа_ Ринто гэх мэт. Тухайлбал, төгрөгийн Хүрэн голын нүүрсний сав г_азарт л гэхэд 3-4 компанийн лициэзтэй талбай байгаа Тэдэнд л баялагаа урагш нь зөөхөд энэ боомт ашигтэй. Магадгүй Шивээ хүрэн шиг түүхий нд урагш зөөдөг боомт л болох байх.

Зочин
Зочин

Энэ сахалтай хүн ямар сонирхлоор энэ ажлын хэсгийг хүсэн хүсэн ахлах болов. Гайхаж л байтал санаагаа шууд цухуйлгаад л эхэллээ дээ. Шуудхан хэлэхэд энэ боомт монгол улсад ямар ч ач холбогдолгүй ч Ганьсу мужид асар хэрэгтэй. Энэ мужийн төлөөлөгчид парламентад хэд хэд байгаа төдийгүй маш хүчтэй лоббиг хийж байгаа Хүнээ бодно гэдэг нь тэднийгээ л хэлж буй биз, өөр монгол хүмүүсийн эрх ашиг тэнд чүд ч байхгүй.

Зочин
Зочин

Монголоос бараа таваар Ганьсү рүү гаргавал гоё л юм

Зочин
Зочин

Энэ БатЭрдэнийг яамаар ч юмбэдээ.Ойр байвал хэмх нүдэхсэн. Огцруулж болдог бол хамгийн түрүүнд зайлуулах сан.

Зочин
Зочин

Эргүү юмнуудаа төрөөс татаачэээээ. Юун Нарансэвстэй!!!

Зочин
Зочин

Дэлхийн аль ч улс орнуудад ан амьтан эсвэл загасанд хор учруулахаар бол аливаа үйл ажиллагааг шууд хориглодог хууль журамтай байдаг. Монгол яагаад ганцаараа байгал ан амьтанд ийм хайргүй зэрлэг байдаг юм бэ. Энэ бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг болно. Ийм чөтгөр шулам болсон шуналын бузаруудыг цаазалсан ч багадна.

Зочин
Зочин

Тийм амьтанд хайртай хүндээ хайргүй юм бол тэр газар нууцаар 30 гаруй газар ухсан байгаа юм Түүний хамсаатанууд байгаль хамгаалагч нар хаана байна Сэюэнд байгаа хүмүүсийг шалгаарай

Зочин
Зочин

sahal p###a

М.АМАР настан
М.АМАР настан

Батэрдэнийг овоо шударга шулуун юм гэж бодож байсан.Наран сэвстэйг нээхэд туславал цаад луйварчид нь хээл хахуул өгөхөөр амласан бололтой.

Зочин
Зочин

eniig ogtsruulah gariin useg tsugluulya tegvel ard tymneesee asuuya

Зочин
Зочин

Ардчилсан намд байсан гар ш дээ

Манлайбаатар
Манлайбаатар

Энэ Батэрдэнэ дөрвөдийг зайлуулах л хэрэгтэй энэ увсын хэдэн хулгайчын л нэг тэр хүрэлбаатар хотгор шанагыг зарчихаад одоо хаана явна ард түмэн мэдж байгаа

Манлайбаатар
Манлайбаатар

Энэ хулгайч Батэрдэнэ Хүрэлбаатар Нямдорж гээд увсын баахан хулгайч нар одоо хулгайлсан юмаа буцаагаад л өгчих энэ төрөөс холд

Холбоотой мэдээ

Back to top button