Улс төрийн мэдээ
Орон даяар гашуудал зарласнаар бүх төрийн далбааг 45 хэм бөхийлгөнө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр сүүлчийн замд нь үдэхээр болсон.
Мөн үүнтэй холбогдуулан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлигт гарын үсэг зураад байна. Ойрын жилүүдэд орон даяар гашуудал зарлаж байгаагүй тул энэ нь ихээхэн шинэ тусав.
Тэгвэл, зарлигийн хүрээнд,
- Баасан гарагийн 07.00 цагаас бямба гарагийн 00.00 цаг хртэл орон даяарх Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх юм байна. Ингэхдээ далбааг ишний нь гуравны хоёр хэмжээнд хүргэж буулгах аж.
Мөн өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар, "Гашуудлын үеийн дэгийн тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэхүү тогтоолоор, тухайн өдөр зарлах гашуудлын ерөнхий зохицуулалт, дэг илүү тодорхой болох нь. Бид тогтоол хэрхэн батлагдсан талаар эргэн мэдээлнэ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ өнгөрсөн Хүний төлөө Бүх нийтээрээ гашуудах шийдвэр гаргаж буй нь Иргэд олон түмнийг Хүчилж буй мэт эвгүй байна,
daraagin hvn Battulga
Naadah chin mod idehgui ee.muu hun .uhdeggui yum
Балайр
Nairalnaa ter udur baasan ahiin udur
Ter udur baasan garig saihan nairalnaa yu ch bodohgui