НИЙГЭМНийгэм мэдээ

Мөрийтэй тоглоомоор ₮5 тэрбумыг залилсан хэргээр Тайландаас баригдаж ирсэн П.Эрхэс сарын өмнө суллагджээ

"Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргээр Тайландаас баривчлагдан ирж байсан П.Эрхэс сул чөлөөтэй тэмцээн үзэж явна" гэх мэдээлэл цацагдаад байна.

Тодруулбал, цахимаар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулан дөрвөн тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирсан гэдэг мэдээлэл 2024.12.25-нд сүр дуулиантайгаар цацагдаж байв. Улмаар 2025.01.27-нд прокурорын саналыг үндэслэн Монгол Улсын хилээр гарах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Цагдаагийн байгууллагаас "Саатуулах үндэслэлгүй тул гадуур шалгаж байгаа" гэжээ.


П.Эрхэс, Х.Нямдарь нар нь Pokerrrr нэртэй платформ ашиглан нэр бүхий 40 орчим иргэдтэй бүлэглэн сүүлийн жилүүдэд

  • цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах,
  • орон байраар хангах,
  • хууль бусаар олсон орлогоороо бооцооны 1xBet ажиллуулах,
  • өндөр үнийн дүнтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэж байсан гэгдэж байв.

Нийт 40 гаруй иргэнийг баривчилж, заримыг нь 461-р ангид хорьсон, мөн хууль бусаар олсон орлогоор авсан байж болзошгүй 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нуугдмал хөрөнгийг илрүүлэн шалгах ажиллагааг эрчимжүүлсэн. Мөн П.Эрхэс нь Топаз нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтын ард байдаг этгээдүүдтэй холбоотой болох нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон гэгдэж байлаа.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЭРХЭС
ЭРХЭС

Б.ИДЭР-ОДЫГОО БАРЬЖ ИРЧИХЭЭД НАД РУУ ДАЙРЦГАА !

haha
haha

Mongol shuuhchid adgiin avilagchid shuu dee.mungutei hunii gutaliin uliig dolooj amidardag aviulagchidaar duursen

Холбоотой мэдээ

Back to top button