300 км замын гурван өдөрт туулсан гүйгүүл морины баримтат кино цагаан сараар гарна

Монгол адуунд нутгаа зорин гүйдэг ухаан байдаг гэдгийг баталж, дэлхийд таниулахаар “Дэлхийн морьтнууд” төслийн баг монгол адууны тухай баримтат киноны ажлыг эхлүүлсэн юм.
Улмаар 2022 онд бага насандаа зарагдсан хоёр монгол адуу унасан газраа зорьж, идээшсэн бэлчээр ижилдэн дассан сүргээ орхин гүйж явааг баримтжуулж “Гайхамшигт монгол адуу” баримтат киног бүтээсэн юм.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин мянга гаруй км замыг туулж нутагтаа очсон. Үүний дараа “Дэлхийн морьтнууд” төслийн баг Сэлэнгэ аймгаас Баянхонгор хүртэл дахин хоёр морь гүйлгэсэн нь өнгөрсөн тавдугаар сард олны хүртээл болоод буй.
Харин энэ удаа гүйгүүл монгол адууны талаарх баримтат киноны дахин нэг баатар “Хонгор морь” Архангай аймгийн Өлзийт сумаас гарч унасан газар Өвөрхангай аймгийн Сант хүртэл гүйсэн. Ингэхдээ 300 гаруй км замыг гурван өдөрт туулж нутагтаа хүрсэн билээ.

Тэгвэл эл хонгор морины нутаг гүйж буйг харуулсан “Нутаг гүйсэн Монгол адуу” баримтат киног МҮОНТ болон NTV телевизээр цацахаар болсон байна.

Энэ хүрээнд XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын өдрүүдээр буюу битүүн болон шинийн гурваны өдөр гүйгүүл морь төслийн гурав дахь бүтээлийг олны хүртээл болгох аж.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ymar Tv eer heden tsagt garah ym boloo
Манай Үнэгэнбүрэнгийн г�##� үлээх, газар гишгэх хоёр нь хүртэл худлаа л байдгийм даа ! Адуу гүйдэг нь үнэн л дээ, гэхдээ ачаад зөөчихлөөр бүр сайн гүйгээд бна л доо !
м�##� мэдэхгүй хүмүүсийг сайхан м�##�артуулах юмаа тэжээлийн 2 морийг тэжээгээд уутаар нь д�##�лаад явхад тэжээлийн адуу �##�ь ч зүг рүү дагаад явна шөнө нь барьж тэжээж хоночихоод тэгээд дроноор дагуулж хөөгөөд явах юм Үнэнбүрэн бол эртний л иймэрхүү хулхи юм дандаа хийж явдаг нөхөр
Киног үзсэн. Цоглог хонгор морь үнэхээр ухаантай амьтан юм. Монгол адууны гайхамшигт ухаан, тэсвэр тэвчээрийг үзүүштэй сайхан харуулсан бүгдэд баярл�##�аа.
Монголоос өөр газар, Монгол морьноос өөр амьтан ийм биш юм шиг хөөрүү зангаа болимоор юм. Идээшсэн нутгаа санах нь бүх амьтан, тэр байтугай хүнд байдаг инстинкт юм. Тэр жил Увс нутгаас Сэлэнгэд нүүж ирсэн нэг айлын шар нутагтаа гүйгээд ирсэн байсан
Адуу хүртэл ийм ухамсартай байхад Их Монголийн ухамсар доройтож .
Нохой ч бас гүйчихдэг л юм билээ