Нийгэм мэдээ

Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол батлагдсан болохыг мэдээллээ

Улаанбурхан өвчний долоо дахь тохиолдол лабораториор батлагдсан болохыг өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Батлагдсан тохиолдлууд 2025 оны хоёрдугаар сарын 12-23 болон хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байна. 2025 оны хоёрдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд тандалт судалгаагаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан нийт 158 хүүхэд байжээ.

Иймд эдгээр хүүхдүүдийн гэр бүл улаанбурхан өвчний нууц үеийн хугацаа болох 14 хоногийн хугацаанд хүүхдийн биеийн байдлыг анхаарах, гадуур явахгүй байх, гэртээ зочин урихгүй байх шаардлагатай байна. Мөн ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдана уу!
89016199, 75 103 100 тоот утсанд хандаж, тодруулж асуух боломжтой байна. Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр.

Халдвар авсан тохиолдолд:

  • Халуурах
  • Толбон гүвдрүүт тууралт гарах
  • Ханиалгах
  • Хамраас шингэн нус гоожих
  • Нүд улайх үрэвсэх шинж тэмдгүүд илэрдэг.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button