УЛС ТӨР

Зам тээврийн яам тэргүүтэй төрийн байгууллагууд чиг үүргээрээ л ажиллавал яасан юм

Сүүлийн үед Монголбанк, Нийслэл, яамдын удирдлагын чиг үүрэг яг юу юм бэ, өөр хоорондоо холилдоод байгаа юм биш үү гэж эргэлзэхэд хүрэх үйл явдлууд өрнөж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улсын мөнгөний бодлого ярихаас илүү “Дараа саруудад дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ” зэргээр Эрчим хүчний зохицуулах хороо, Дулааны зохицуулах хороо, Эрчим хүчний яамны удирдлагын байр суурийг илэрхийлж, мэдээлэл өгсөн нь анхаарал татаад өнгөрсөн. Энэ инфялцад нөлөөлж буй гол хүчин зүйл гэлээ ч чиг үүргээс хальж давсан өнгө аясыг мэдрүүлсэн юм.

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт гаргасан гомдлоор түүний 1 тэрбум төгрөгт дүйцэх хөрөнгийг битүүмжлэх захирамж гарсан. Түүнийг автомашин импортлогчид шүүхэд өгсөн байдаг. Гэтэл захирамж гарсан тухайн өдөр “Да хүрээ” захын ченж гэх хүний нэр, зураг, бичлэг сошиал орчинд түгж, төрсөн охиноо хүчирхийлдэг тухай мэдээлэл нь цацагдлаа. Хохирогч цагдаад биш улс төрийн намын хүний эрхийн хороонд энэ тухайгаа ярьж хандсаныг шууд л дэлгэнэ лээ. Түүнчлэн Х.Нямбаатарын гомдлыг хэлэлцэх Иргэний хэргийн шүүхийн цахим хуудас халдлагад өртөж, нүцгэн эмэгтэйчүүдийн зураг нийтлээд хаагдсан.

Өчигдрийн хувьд Зам тээврийн яам ЦЕГ-ын ажлыг хийчихлээ.

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин орон нутгийн замд осолдож, найман зорчигчийн хоёр нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Харин цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж дуусаагүй байхад, Зам тээврийн яамнаас шуудхан “Автобусны өөдөөс өөрөө орж иржээ, замыг нь цэвэрлээгүй мөстсөн байлаа, төдий хэмжээний хурдтай явжээ” гэх мэтчилэнгийн дүгнэлтийн шинжтэй мэдээллүүдийг гаргаж тавив.

Эмч нар, бага насны хүүхдүүд нас барсан нийгмийн эмзэглэл байгааг ч тэд бодолцож үзсэнгүй,  энэ нь шууд “Түргэний тэрэг л урсгал сөрж явсан байна шүү дээ” гэж нэг талыг буруутгаж ойлгох нөхцөл рүү нийгмийг түлхэв. Үүнд нь олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Ер зарчим, чиг үүргээрээ ажиллах гэж олон тусдаа институтууд ажиллаж, нэг нэгнээ хянадаг тогтолцоотой. Ялангуяа хууль тогтоох, шүүх, засаглах эрх мэдэл нэгэн зэрэглэлд оршдог, өөр хоорондоо халшгүй тусдаа институт. Энэ нь Үндсэн хуульдаа тусгасан ардчилсан зарчмын гол сууриудын нэг. Алдагдах, алдагдуулах тусмаа л хортой.

Байгууллагын гэхээсээ түүнийг удирдсан нэгж хувь хүний асуудалд хандах субьектив уур амьсгал мэдрэгдсэн дээрх үйл явдлууд эрхгүй нэгийг бодуулж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2025 09:57

ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АРЬСАА ХАМГААЛСАН АВИЛГАЧДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ

Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:00

Мэргэжлийн бус Улс төрийн томилгооны үр дагавар. Цүнх баригч, �######� долоогчдоо мэдлэг үл харг�##�зан томилж, мэргэжлийн хүмүүсийг ад үзэн амыг нь барьж ажиллах урам зориггүй болгосны үр дүн. Улс даяараа бүх с�##�барт ийм байд�##� нүүрлээд удлаа. Төрөөс гарч байгаа шийдвэр эргэж буцна гэдэг үүний нотолгоо. Бүх шатанд Дарга нэртэй шун�##�ын дэвүүд шийдвэр гаргахаа аядахаар яймар ч ажил явахаа байсан.

Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:09

Согтуу хүмүүс улсыг удирдаж байна

Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:14

Зам, тээврийн яамыг �######�ний бузарт бузарласан дотуур тамиртай эр �########� болсон батболд гэгчийг �######�уулж байж л яам ажлаа хийдэг болно

Зочин
Зочин
3 сар 14, 2025 20:42

eguur.mn Худлаа мэдээлэл хийхээ болиочээ. Гранд гэдэг нэрний ард олон олон жолоочын нэр хүндэд х�##�даж байна шүү осол гаргасан автобус Грандынх биш үнэн зөв мэдээлэл нийтэлмээр юм. Худ�##� мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацсан Eguur. mn хариуцлагаа хүлээ

Холбоотой мэдээ

Back to top button