Нийгэм мэдээ

БЗС зээлээ төлөөгүй суралцагчдыг Монголбанкны хар жагсаалтад оруулж эхэлжээ

Боловсролын зээлийн сангаас зээл аван суралцсан ч эргэн төлөөгүй иргэдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд шилжүүлж эхэлсэн байна. Энэ талаар өнөөдөр БЗС мэдээлсэн бөгөөд, ингэснээр тэднийг Монголбанкны хар жагсаалтад багтаах нөхцөл байдал өрнөх юм.

Хамгийн сүүлд, 1998-2016 оны хооронд БЗС-гийн санхүүжилтээр дотоод болон гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн ч зээлээ эргэн төлөөгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүллээ хэмээн мэдэгдэж байсан.

Зээлийн эргэн төлөлтөөс чөлөөлөх бололцоо гэвэл, 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн 2.8-аас дээш голч дүнтэй , эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно гэсэн журам бий.

Түүнээс хойших суралцагчид зээлээ заавах төлөх ёстой юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үүнийгээ тухайн үед суралцагч бүрт хэлж байсан бичгээр хүргүүлсэн захиа баримт бий юу. тэр үед ажлыг дампуу хийдэг байсан. Энэ сангийн зээлд уралдаж үзэх гээд орохоор тийм зүйл байхгүй гэж яамны ажилтан худал хэлж байсан. Одоо сурсан хүмүүсийн жагсаалтаас харахад миний сонирхсон чиглэлээр миний сонирхсон улсад сурахад зээл өгсөн харагдсан ! Тэгж болохгүй. Хүссэн бүх хүн уралдах эрхтэй. Ажилтан нь ийм ийм хугацаанд ингэж матөриалаа өгнө гээд бүх мэдээллээ өгөх ёстой ! Монгол Улсын нэг яамны ажилтанд төр төлөөлж буй өндөр түвшний байгууллагын ажилтны үгэнд итгэхгүй өөр хэний үгэнд итгэх вэ ? Худалч авгай, ичгүүргүй худалч.

Холбоотой мэдээ

Back to top button