ЭДИЙН ЗАСАГ

Банкуудын холбоо: Төрийн худалдан авалт, захиалгаар ажилладаг компаниуд л орлоготой, харин хувийн хэвшлүүд хүнд байна

Монголын банкны холбооноос 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл  байдлын талаар мэдээлэл өглөө.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар “Эдийн засагт төлбөрийн тэнцлийн болон төсвийн тэнцэл алгдалтай гарах эрсдэл үүсээд байна. 2024 онд нүүрсний борлуулалтаас улсын төсөвт 4 их наяд орчим төгрөг төвлөрүүлнэ гэж байсан ч 2 их наядаар илүү буюу 6 их наядын орлого төвлөрүүлсэн. Гэтэл 2025 он гарснаас хойш нүүрсний үнэ буурч, хилийн зарим боомтоор нүүрс тээвэрлэх нь зогсоод байна. Улмаар нүүрсний орлогыг өнгөрсөн оныхтой ижил түвшинд тавьснаар энэ онд татварын болон улсын төсвийн орлого өндөр хэмжээнд буурах нь тодорхой боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний экспортын орлогыг зэс, алтны орлогоор нөхнө, төсөв тодотгохгүй гэж байсан ч засгийн газар эдгээр салбарт гол тоглогч нь биш шүү дээ. Манай улсын алтны шороон ордуудын нөөц шавхагдаж байхад алтны экспортын орлого удаан хугацаанд өндөр байх боломжгүй юм.

Банкууд худалдаа үйлчилгээний салбарт хамгийн их зээл олгосон бөгөөд барилгын салбарын зээл буурсан ч эргээд сэргэхээр байгаа. Банкуудын нийт зээл олголт 35 хувиар өссөн нь эдийн засаг халж буйг илтгэж байна. Төр данхайж эдийн засагт эзлэх байр суурь нь нэмэгдсэн. 2025 онд төсөв хоёр дахин буюу 33 их наяд болж өссөн.

Төрийн худалдан авалт, захиалгаар ажил үйлчилгээ үзүүлж буй хувийн компаниуд л орлоготой байгаагаас бусдаар ашигтай ажиллаж байгаа компани алга. Хүнд байдалд байна.

Иймд төсвийг төгөлдөржүүлж, ТӨК-иудын өр зээлийг улсын төсөвт тусгадаг болох, мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй. Цаашид төгрөгийн ханш суларч, төсөвт дарамт үүсэхээр байна” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
3 сар 17, 2025 17:43

Шүүрэн шанага шиг болсон Монгол улсын �##�т МАН-АН-Н мафиуудын гараар гадагш татваргүй урсадаг нь тодорхой болсон үнэн!!!

Зочин
Зочин
3 сар 17, 2025 18:10

Жавхлан мэтийн дүр эсгэсэн луйварчид хуурч мэхлэн үү гэхээс

Арман
Арман
3 сар 17, 2025 19:56

Шаагаарай новшоо

Холбоотой мэдээ

Back to top button