Б.Лхагвасүрэн: Инфляц хэт өсөхөөс сэргийлж бодлогын хүүгээ нэмсэн. Үр дүн нь оны эцэст гарна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд хуралдаж, бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэхээр болсон талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан.
Мөн энэ үеэр ирэх 7,8 дугаар сараас эхлээд эрчим хүчний үнэ нэмэх ЭХЗХ-ны шийдвэр гарсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Харин Засгийн газраас цахилгаан, дулааны үнэ нэмэр Эрчим хүчний зохилцуулах хорооны шийдвэрийг хойшлуулаад байгаа билээ.
Иймд уг өөрчлөлттэй холбоотойгоор Монголбанк бодлогын хүүгээ сулруулах эсэх талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Та Мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах үеэрээ ЭХЗХ-ны дулаан, цахилгааны үнийг нэмэх болсныг дурдаж, үүнтэй холбоотойгоор бодлогын хүүгээ 12 хувь болголоо гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар ЭХЗХ-нд тариф нэмэх асуудлаа хойшлуулах үүрэг өгсөн. Тэгэхээр Монголбанк бодлогын хүүгээ мөн цаашид сулруулах уу?
-Зөвхөн төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийн нөлөөгөөр бодлогын хүү өөрчлөгдөөгүй. Бодлогын хүүг өсгөх Монголбанкны мэдээлэл байгаа. Мэдээлэл дотор мэдээж дотоодын нөхцөл байдлаас хамаарч инфляц дарамттай байгаа. Мөн олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, Трамп тариф зэргээс хамаарч олон улсад тодорхой бус байдал үүсэж байгаа. Ялангуяа манай монголын экспортод гаргадаг цөөн хэдэн бүтээгдэхүүн буюу төмрийн хүдэр, нүүрс, зэс зэрэг дээр дарамт ирж байгаа. Эдгээр бүтээгдэхүүн дээр эрэлт буурах дарамттай байгаа. Яагаад гэвэл тухайн бүтээгдэхүүнүүд цааш борлуулахад татвартай болж байгаа учраас дарамт ирж байгаа. Тэр утгаараа эргээд төлбөрийн тэнцэл, гадаад бодлогын тэнцэлд дарамтууд орж ирсэн учир бодлогын хүүг чангаруулах нь зөв юм байна гэж харсан. Энэ нь эдийн засгийг хэт халалтаас сэргийлж, болгоомжилсон арга хэмжээ. Энэ утгаараа манай бодлогын хүүгийн нөлөө оны эцэс рүү гарч ирнэ. Тэр үед манай инфляцыг зорилтод түвшин рүүгээ ойртуулах бас төгрөгийн худалдан авах чадварын илүү байлгах зорилготой.
Видео:
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дахиад нэм. Одоо авч бгаа хэдэн бор төгрөгнийхөө үнэ цэнийг �##�дахгүй бхад л анхаардаг цаг.
Зөв л ярьж байна.
Энэ Лхагвасүрэнгийн оронд нь тавих Монгол гар�##� угсаатай хүн байгаа байлгүй. Тэгээд заав�##� Увсын Баяртсайхан мэтийн луухаануудыг тавих �##�батай биш гэдгийг хүмүүс дотроо сонгоод байна. Явж явж Хүрэлбаатар дээр бууж солиорох вийдээ.