Тэрбум ам.доллар төвлөрүүлж, валютийг нэмэгдүүлэх чадамж бий юу

Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” нэгдэлд ойрын хугацаанд тэрбум ам.доллар төвлөрүүлж, валютийг нэмэгдүүлэх хатуу үүрэг өгсөн билээ. Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулсан бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТӨК-иудын нэгдэл юм.
Өнгөрсөн онд тус нэгдлээс 599 мянган тонн зэсийн баяжмал, 35 сая тонн нүүрс олоборлон борлуулж, 14.9 их наядын орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Харин оны эхний гурван сарын байдлаар алтны гол хэрэглэгч болох Швейцарь улс руу болвсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.8 тонн экспортлосон нь 6.1 хувиар нэмэгдсэн, Зэсийн баяжмал 0.28 сая тонн буюу 10.8 хувиар өссөн үзүүлэлт бий.
Хэдийгээр дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ өсөлттэй байгаа хэдий ч нүүрснээс алдагдаж буй үнийн зөрүүг алт, зэс, төмрийн хүдрийн экспортын орлогоор нөхөх бололцоотой хэмээн Засгийн газар тайлбарладаг ч төсвийн нийт орлогын 60 хувийг нүүрсний экспортоор бүрдүүлж байгаа үед үүнийг нөхөх боломжгүй талаар Монголбанкны зүгээс илэрхийлсэн.
“Эрдэнэс Монгол”-д өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлэхийн тулд алт, зэсийн нийлүүлэлт сайн байх ёстой. Харин бодит байдал дээр алтны нийлүүлэлт өмнөх жилүүдийнхээс буурсаар байна
Энэ оны улсын төсөвт 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж тусгасан бөгөөд улирал тутам ойролцоогоор 450 мянган тонн зэсийн баяжмал экпсортлох төсөөлөл бий. Өөрөөр хэлбэл төсөвт жилд 1.4 тэрбум орчим ам.доллар буюу улирал тутам 357 сая ам.долларын орлого төвлөрүүлнэ гэсэн үг. Харин төмрийн хүдрийг өнгөрсөн оны 9 дүгээр сарын мэдээллээс харахад орлого нь 125 сая орчим ам.долларт хүрээд байсан бөгөөд улсын төсөвт нэг тэрбум ам.доллар төвлөрүүлэхийн тулд дээрх зорилтот түүхий эдүүдийн нийлүүлэлтийг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлага үүснэ.
Гэтэл алт, зэс, төмрийн хүдрийн бүтэн жилийн орлогод дүйх хэмжээний тэрбум ам.долларыг ийн богино хугацаанд төвлөрүүлэх боломж манай одоогийн нөхцөлд сорилт болохоор байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Ирээдүйд олох орлогоосоо урьдчилж төвлөрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тогтмол орж ирдэг орлого тас�##�даж ирээдүй бүрхэг байнаа гэсэн үг . Өнөөдөр урьдчилж зээлж буй ӨР гээд ойлгочиход болно.Сайэ ч ажиллагаа биш.......
Б хувилбаргүй Оюунэрдэнэ аргаа барж байна даа.г�##�ч байсан хүний толгой аргагүй л муу баыдаг юм байна хахаха
400 саяын бандь зөвхөн худлаа шааж л чадна. Засагт 1 тэрбум доллар байтугай хүүхдийн мөнгө, ц�##�ин тэтгэвэр, хувьцааны ногдол өгөх үлдэгдэл байхгүй.
МАН-АН-Н дээрэмчид Монгол улсаас дээрэмдэж авсан тэрбум тэрбумын доллараасаа багыг ч гэсэн өгөөсэй!!!
Үгүй бол зарлана шүү ¡¡¡
Аргаа барахдаа Алт 3 хөтөлбөр хэрэгжүүлж байгөлиа сүйтгэж, �##�даагаа давтах гэж бгаа биздээ
Дарга хэлсэн л бол гүйцэтгэх хэрэгтэй
Ха ха энэ луйварчин жүжиг тавихаас өөр чадамж байхгүй