Гадаад мэдээ

У.Хүрэлсүхийн В.Путинд бэлэглэсэн гэх дөрвөн ирвэсийг амьтны хүрээлэн болон ирвэс хамгаалах төвд хувааж өгнө

Орос улс Монголоос дөрвөн цоохор ирвэс хүлээн авна гэх мэдээлэл ОХУ-ын хэвлэл мэдээллийн албан сайтуудад гарчээ.

Тус мэдээнд гуравдугаар сарын 14-нд Казань хотноо болсон “Дэлхийн цоохор ирвэсийг судлах, хамгаалах нь” олон улсын хурлын үеэр Татарстаны Экологийн сайд Александр Шадриков, Монгол Улсын Байгалийн орчин, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Байгалийн нөөцийн яам, “Татнефть” ХК-ийн төлөөлөгчидтэй уулзаж хэлэлцээр хийлээ.

Энэ үеэр талаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинд өгсөн бэлэг буюу дөрвөн цоохор ирвэсний гэрчилгээний хүрээнд шилжүүлэх гэрээг боловсруулах талаар хэлэлцсэн байна.

Ингээд Монголоос ирэх дөрвөн ирвэсний хоёрыг нь Красноярскийн “Роев Ручей” амьтны хүрээлэнд, хоёрыг нь Бүгд Найрамдах Улсын Райсын санаачилгаар Алтайд бий болсон “Ирвэс” биологийн олон янз байдлыг хамгаалах төвд аваачихаар ярилцлаа гэж Татарстаны Экологийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Мөн дээрх хурлын үеэр талууд “Хүчээ нэгтгэе” бага хурлын үеэр цоохор ирвэсийг судлах, хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Харин энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгал орчин, аялал жуулчлалын яам албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.

Эх сурвалж: Вечерняя Казань, Реальное Время

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2025 09:46

Шоронд шаах ажил мөн үү

Зочин
Зочин
3 сар 22, 2025 13:25

Ирвэс манай улсад улаан номд орсон барихыг хориглодог амьтан мөн үү ? Биш үү? Мөн бол хууль зөрчиж байна. Зэрлэг амьтан уулаараа хяраад хэвтэж байх дуртай амьтанг авч амьтны хүрээлэнд хаших буруу. Орчин үед амьтны хүрээлэнг амьтан хорьдог газар гэж шүүмжилж авч үздэг.

Зочин
Зочин
3 сар 22, 2025 13:26

Ирвэс агнахыг хориглоод барихыг хориглодоггүй гэсэн үг үү? Хууль нь яг юу гэж заасан байдаг ?

Зочин
Зочин
3 сар 22, 2025 13:29

Хүрэлсүхийн хувийн амьтан уу ? Хувийн амьтнаа хүнд бэлэглэж байна уу ? Аиьтан эзэмших тэуээх рууль гэж нэг юм бий ?

хуульч
хуульч
3 сар 22, 2025 17:09

хууль зөрчсөн биш үү....................

Зочин
Зочин
3 сар 22, 2025 22:41

Хууль зөрчиж байна.

Зочин
Зочин
3 сар 23, 2025 11:18

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин
3 сар 23, 2025 17:03

Яахаараа энэ хулгайч Монголын минь Ирвэсийг хүнд бэлэглээд явж байдгийн

irgen
irgen
3 сар 23, 2025 20:54

Энэ дурак Путины өмнө жинхэнэ гөлөг царайлжээ.

Зочин
Зочин
3 сар 24, 2025 07:45

Ерөнхийлөгч хулгайчид хууль хамаагүй юм даа, уран зарсан шүү бас

Холбоотой мэдээ

Back to top button