Монголбанкны чиглэлийн дагуу зарим банк ӨНӨӨДРӨӨС тэтгэврийн зээл шинээр ОЛГОХГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан” гэж мэдэгдсэн.
Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2020 оны Нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн “тэтгэврийн зээл нэмж олгох”-ыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх Арилжааны банкуудад мэдэгджээ.
Үүний дагуу зарим арилжааны банкууд Тэтгэврийн зээл олгохоо зогсоод байгаа бөгөөд зарим нь шуурхай хуралдаан хийж зээл олгох эсэхээ хэлэлцэж байгаа аж.
Одоогийн байдлаар “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй банк шинээр зээл олголтоо зогсоожээ.
Банкуудын хувьд Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн зээлгүй иргэд шинээр зээл авах, оочер дараалал үүсэхээс сэргийлж ажиллаж байгаа аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна уу яг хэзээнээс эхэлж тэтгэврийг тэглэх вэ
өчигдөрхөн танил хөгшчүүл зээл авна, тэгээд тэглүүлнэ гэж ярьж байсан. Өнөөдөр банкан дээр очсон байх. Биелэгдэшгүй зүйл
Зээл өгч л байна. Гол ашиг олох ажил шүү дээ. Өглөө зээл авчихсан. Түүнд Монгол банк оролцдог юу вэ. Ажил алдуулж болохгүй.