СПОРТ
Тусгай олимпын бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртлээ

Энэ удаагийн тусгай олимпын наадмаар бүжгийн уралдаан анх удаа зохион байгуулагдаж буй. Ирэх олимпын үеэр үндсэн төрөлд оруулахаар туршилт хийж буй нь энэ.
Энэхүү тэмцээнд манай улсаас дэмжин тоглогчтой төрөлд Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн нар оролцож хүрэл медаль хүртлээ. Охид маань үндэсний хувцсаа өмсөж, дэлхийн тайзнаа өв соёлоо сурталчилж чадсан. Энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй тул Тусгай олимпын наадмын зохион байгуулагчдын зүгээс маш их анхаарал хандуулж буй нь илт байсан. Учир нь бүжгийн дэлхийн аваргууд, олон улсын шүүгчид энэхүү тэмцээнийг шүүн явуулснаас гадна Тусгай олимпын хорооны дарга Тим Шрайвер хүрэлцэн ирж үзэж, медаль гардуулсан юм.
Д.ЖАРГАЛМАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.