Орос, Туркийн тал АНУ-Ираны асуудлаар хамтарсан мэдэгдэл хийжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Турк улсын Ерөнхийлөгч Ресеп Таип Эрдоган нар хоёр орны хооронд байгалийн хий зөөвөрлөх хоолойн нээлтийг өчигдөр /2020.01.08/ хийж, гар барьсан. Энэ үеэрээ АНУ-Ираны асуудлыг талаар хэлэлцсэн бололтой.
CNN агентлагийн шуурхай мэдээлснээр, хоёр удирдагчийн зүгээс хамтарсан мэдэгдэл хийж, албан бичиг илгээсэн байна. Ингээд тус мэдэгдлийн хэсгээс задалж, олон нийтэд хүргэсэн. Үүнд, "Бид АНУ-ын агаарын нисэх хүчний үйлдлийг харж, ажиглаж байгаа... Нэгдүгээр сарын 3-ны өдөр Багдадын нисэх онгоцны буудалд түрүүлж пуужин илгээн, генерал Касем Сулейманий амийг хөнөөснөөр Америкийн тал улсдаа аюул дуудсан...Үүний хариу болгож Ираны тал нэгдүгээр сарын 8-нд АНУ-ын цэргийн бааз руу хэд хэдэн пуужин илгээсэн нь хоёр орны үл ойлголцлыг шийдэх гарц болохгүй бөгөөд асуудлыг улам тогтворгүй болгож, удирдагчдын ашиг сонирхлыг бүрчиг холдуулна хэмээн үзэж байна... Бид хоёр орны зүгээс ямар ч сөргөлдөөн, зэвсэгт мөргөлдөөн гаргахын эсрэг байр суурьтай байна" гэжээ.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.