ДЭЛХИЙ
АНУ-ын талыг пуужиндсаны дараа Ираны цөмийн станцын ойролцоо хоёр удаа газар хөдөлжээ

АНУ-ын цагаар лхагва /2020.01.08/ гарагийн өглөө Ираны зүүн өмнөд хэсэгт байршилтай цөмийн цахилгаан станцын ойролцоох газарт хоёр удаа газар хөдлөлт мэдрэгджээ. Ердөө долоохон хоногийн өмнө тус газарт мөн газар хөдөлж байсан гэдгийг CNN агентлаг онцолж байгаа юм.
Эхний удаагийн тохиолдол 4.9 магнитудаар хэмжигдсэн бөгөөд 30 минутын дараа 4.5 болж буурчээ. Энэ нь тус улсын Боразжан хотод байршилтай Бузехр цөмийн цахилгаан станцаас ердөө 20 километрийн зайд болсон юм.
Харин дараагийнх нь 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь, долоон хоногийн өмнөх тохиолдлын байршилтай давхацсан гэнэ. Сонирхолтой нь, Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу Ираны тал пуужин илгээснээс нэг цагийн дараа энэхүү газар хөдлөлтүүд болж эхэлсэн байна.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
US secret weapon?kkk