Нийгэм мэдээ
Томоохон голуудын түвшин нэмэгджээ

Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-40 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.
Иймд иргэд, аялагч, амрагч та бүхэн
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах,
- Гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
- Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- Баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.