Нийгэм мэдээ

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорихоор боллоо

"Канте" цэнгээний газрын үүдэнд болсон бүлэг зодооны хохирогч 25 настай С гадаадын оронд эмчлүүлэхээр өнөөдөр явсан.

Тус зодоонд Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг сэжигтнээр тооцож, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Харин өчигдөр 22.00 цагт сулласан юм.

Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр, тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал 16.00 цагт товлогдсон.

Үүгээр, дөрөвдөгч этгээд болох Л.Алтан-Очирыг цагдан хорих асуудлыг мөн хамтатган хэлэлцэхээр байв.

Тэгвэл, асуудлыг хүн тус бүрээр хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Удахгүй Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг хэлэлцэнэ.

Харин Баатарсайханы Амарсайхан хил давсан, энэ сарын 27-нд эргэж ирнэ гэсэн мэдээлэл бий.

НЭМЭЛТ: 17.50 цаг

Шүүх үргэлжлүүлэн Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн асуудлыг хэлэлцэж, дээрхийн адил 30 хоног цагдан хорих захирамж гаргасан байна.

Ингэснээр сэжигтэн Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх болов. Баатарсайханы Амарсайхан Монголд долдугаар сарын 27-нд ирнэ гэх мэдээлэл бий бөгөөд, ирсний нь дараа хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих эсэхийг хэлэлцэнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хил гарсан хүн 27нд ирээд шинжилгээ өгнө гэлээ ард олныг яаж доромжлоод байнаа хуулиинхаан. Тамхиныхаа хорыг гаргачихаад ирдэг юм бишүү малууд аа

Зочинолдо
Зочинолдо

Мөнгө бүхнийг шийддэг мөнгө байхад хэн юу юм бэ хорвоо ч миний гарт гэсэн шүү ухааны юм бодож өссөн хүмүүсээс гардаг араншин. Бас хүчирхийлэгч гэр бүлд өссөн тэнэмэл хүүхдүүд эд нар шиг адилхан харгис сэтгэхүйтэй болж өсдөг. Нийгмийг баячууд ба ядуучууд биш дундаж давхарга авч явдаг. Эд нар бол мөнгөний золиос болжээ. Эцэг эх нь зөв хүмүүжүүлж чадахгүй үр хүүхдээ золиосонд гаргажээ

Иргэн
Иргэн

АА ХУДЛАА ОДОО ГАРУУД ШАТ ШАТАНД НЬ МӨНГӨ ХАЯЖ БАЙГАА ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙХЭН ГОМДОЛГҮЙ ГЭЖ ТЭНЭГТЭХ ВИЙ ХҮН БҮЛЭГЛЭН БАЛБАСАН ДЭЭРЭЭС НЬ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ГЭЭД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭМОЙ

Зочин
Зочин

Тэр явуулсан хил гаргасан хүмүүст арга хэмжээ авах нь маш чухал байна шүү ямар улайх нүүргүй хүүрнүүд вэ

Зочин
Зочин

За энэ явдал яаж төгсөхнөв харж байя монгол түмнийг доромжилсон шиид гарвал зэвсэгт бослогод гаргана шүү бүү басаарай сануулчихьяа

АВИЛГА ДАШКА
АВИЛГА ДАШКА

Зодуулсан хүү Дашзэвэгийн байна лээ. Энэ өөрөө ашигт малтмалын газрын кадастрын дарга байх даа Монголын олон сайхан баялаг болсон орд газрыг Хятадуудад зарсан хүн дээ ...

zochin
zochin

Золбин новшнуудийг эр эмгүй байдаг газар аваачиж банди болго

иргэн
иргэн

эргэж ирнэ гэдэг ч худлаа биз дээ

Зочин
Зочин

hovdiin zereg sumiin nymdavaa huchingiin heregten

Холбоотой мэдээ

Back to top button