Нийгэм мэдээ

Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Ч.Ирмүүн хүрэл медаль авчирлаа

Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад долоодугаар сарын 28-наас энэ сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод болж байна. 

Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.

Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж бахдам амжилт үзүүллээ. Ч.Ирмүүн олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болов.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж:

  • Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм,
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцлоо.

Олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авлаа. Монгол улсын багийн ахлагчаар ММЗО-ын хорооны дарга, МУБИС-ийн профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн багш, доктор Э.Авирмэд нар оролцлоо гэж Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бахархаж байна. Хөдөлмөрч мундаг хүүд баяр хүргэж
Бахархаж байна. Хөдөлмөрч мундаг хүүд баяр хүргэж
8 сар 3, 2025 18:38

Бахархаж баярлаж байна

Холбоотой мэдээ

Back to top button