Тэрслүү үг: Сайн ажилласан цэрэг, цагдаагийнхнаа бөхийн цолоор шагнадаг болъё

Манай улс морь, бөхөө дээдэлдэг. Энэ бол үндэсний өв соёл, ёс уламжлалтай холбоотой гэж хэлж болох бат гагнагдсан зүйл. Үүнийг дагасан хэтийдсэн хүндлэл газар авсаар байна. Тодруулбал, бөхчүүдийг цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, салбарын жинхэнэ алба хаагчдаасаа дээгүүрт тавьдаг үзэгдэл хавтгайрсан.
Энэ бол салбартаа үнэнчээр зүтгэж яваа алба хаагчдын хувьд шударга бус тогтолцооны хэлбэр. Жишээлбэл бөхчүүд бөх болох замыг өөрөө сонгодог. Цэрэг, цагдаагийнхан ч адил. Гэтэл бөхчүүдийг сайн барилдсан гээд өөр салбарын цол, тэмдгээр шагнаад буй нь хэр нийцтэй вэ. Энэ бол албаа сайн хаасан алба хаагчдыг бөхийн цолоор шагнаж байгаатай агаар нэг зүйл.
Өчигдөр л гэхэд өнгөрөгч улсын наадмын түрүү бөх, улсын арслан Э.Батмагнайг Батлан хамгаалах яам дэслэгч цолоор шагнав. Эл үйл явдал олны дургүйцлийг төрүүлж, энэ сэдэв дахин хөндөгдөхөд хүргэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжлийн бус хандлагатай дундад зуун феодалын монголд яасан ч яадаг юм
Манай тамирчид шагнал гардахдаа, гадаадаас ирэхдээ нэг л их офицер формтой, аймаар цэрэгжсэн харагддаг. Өөр хувцасгүй юм шиг ????
Батмагнаи миний дүү одоо болно.чи ийм цолоор дутаагүй шүү
Цолоор шагнана гэдэг нь өөрөө ойлгомжгүй байна.
Ичээд байх юмаа.Энэ балай лаларын даль,доль зангаа болиочээ.Монгол улсын хил хамгаалаад өчнөөн мянган зауус өдөр,шөнөгүй,халуун нар,хүйтэн бороо,цасан шуурганд ажралгүй монголын ард түмний амар,амгалан,дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж яваа энэ залуусын цолыг нэмээч тэнэгүүдээ..
Шагнал бүүр сүүлдээ ийм болсон юм уу?
Батлан хамгаалах ч дэслэгч цол бөхөд өгөх эрх байхгүй.
Цэргийн цолны эрэмбэ нь эхлээд байлдагч дараа нь улирсан бол ахлагч хэрвээ epөнхий боловсролын зөвхөн 8 -р анги төгссөн бол насаараа ахлагч цолтой байлдагч нартай ажиллаж байгаад тэтгэвэрт гардаг.
Гэтэл бөх хүнд гэнт дэслэгч цол өгөөд дайн байлдаан болход тэр бөх гутлаа ч өмсөж чадахгүй байж байгаад ялагдана гэсэн үг.
Яг үнэндээ бол Ухнаагийн Хүрэлсүх Тувагийн иргэн болж эх орноосоо урвасан С.Жавхланд Монгол улсын ардын гавьяат жүжигчин цолоор шагнасан тай адил болсон байна.
Ийм замбраагүй шагналыг таслан зогсоохын тулд шатыг дээрээс нь шүүрддэгтэй адил Ухнаагийн Хүрэлсүхийн хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
ЯГ ЯГ. ЭНЭ УСАН ТОЛГОЙТОЙ БӨХЧҮҮД ЯАХААРАА ЦЭРЭГТ Ч ЯВААГҮЙ БАЙЖ ЦОЛ АВААД БАЙДАГ ЮМ. ИХ ХУЦВАЛ НЭРЭЭ БҮТЭН АЛДААГҮЙ БИЧИЖ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ. МАНГУУНУУД.
Батмагнайг маань бузарлачих вий дээ!!! Энэ Орхон аймгийн МАН мафийн толгойлогч Батлут гээд Хүрэлсүхэд хэдэн төгрөг атгуулаад БХЯ сайд болсон хүн бол хүний адаг шүү Монголчуудаа арай л дэндүү!!! Ямар ч боловсрол эзэмшээгүй цахилгаан инженерийн диплом худалдаж авсан зальтай луйварчин шүү дээ!!! Орхон аймагт АН- байхгүй болхоор л галзуурч байгаа хүн дээ!!
Ха ха алдартай Батлут Монгол улсын батлан хамгаалах яам дуусчээ Монгол цэргийн жавхаа сүлд ингэж бөхийх гэж!
Цэрэг цагдаа гэдэг нь мэргэжил биш юм байна л даа
Дэслэгч цолоор шагнах нь буруу бишээ ! Харин арслан, аваргуудыг хурандаа цолоор шагнадаг нь л даанч утга гүй юмаа.
Тэгвэл Генералуудыг аварга цолоор, Хурандаа нарыг арслан цолоор шагнаж болох л юм даа !!!