Милей чухал сонгуульд ялалт байгуулахгүй бол Аргентинд туслахгүй гэж Трамп мэдэгдлээ

Доналд Трамп мягмар гарагт /2025.10.14/ мэдэгдэл хийхдээ Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Милейн нам чухал сонгуульд ялалт байгуулахгүй бол тус улсад туслахгүй хэмээжээ. Хэрвээ Милейн нам ялалт байгуулахгүй бол Аргентиний асуудалд цагаа дэмий үрэхгүй гэж Трамп хэлсэн байна.
АНУ Аргентинд томоохон санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцсоны дараа Трамп Милейг Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм. Тус уулзалтын үеэр Трамп “Түүний философи зөв учраас би энэ хүнтэй хамт байгаа. Нам нь сонгуульд ялж магадгүй, ялахгүй ч байж магадгүй. Гэхдээ ялна гэж би бодож байгаа. Хэрвээ ялахгүй бол бид алга болоод л өгнө” гэж хэлжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент засгийн газар нь 20 тэрбум ам.доллароор аргентин песо худалдан авч, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээсэн. Үүний дараа Аргентиний санхүүгийн зах зээл сэргэлт авсан юм. Тэгвэл Трампын хэлсэн үгний дараа Аргентиний зах зээл шуугьж, тогтворгүйжсэн байна. Бессентийн мэдэгдлээс хойш олсон өсөлтөө Аргентиний зах зээл алдаж, Трампын хэлсэн үгнээс хойш 2 гаруй хувиар буураад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.