Германид эрэгтэйчүүд гадаадад урт хугацаагаар байх бол зэвсэгт хүчнээс зөвшөөрөлд авдаг болгожээ
Герман улс цэргийн албаны бодлогодоо томоохон өөрчлөлт оруулсан нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал энэ жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн тэрхүү хууль нь гадаадад гурван сараас дээш хугацаанд байх 18-45 насны герман эрэгтэйчүүдийг зэвсэгт хүчнээсээ зөвшөөрөл авдаг болгожээ. Энэ дүрэм нь энхийн цагт ч гэсэн үйлчилнэ.
Тус улс цэргийн албанд элсэж буй эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд бодлогын өөрчлөлт явуулж байгаа юм. Хэрвээ энэ шинэчлэл нь цэрэгт элсэж буй эрэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхгүй бол заавал цэргийн алба хаадаг журмыг дахин нэвтрүүлэх талаар авч хэлэлцэнэ гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус хэлжээ.
Шинэчилсэн цэргийн бодлого нь нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж байгаа ч гэсэн олон нийтийн чихэнд хүрээгүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүд мэдээлснээр олны анхаарлын төвд оржээ. Тус улс цэргийн бодлогодоо өөрчлөлт оруулахад залуус ихээхэн дургүйцдэг. Өмнө нь оруулсан өөрчлөлтүүдийг ерөнхий боловсролын сурагч нар эсэргүүцэн жагсан байсан билээ.
Германы үндсэн хуульд зөвхөн эрэгтэйчүүд л цэргийн байлдагчийн албанд татагдана гэж бичсэн байдаг. Үүн дээр нэмээд эрэгтэйчүүд гадаадад гурван сараас дээш хугацаагаар гадаадад байх бол зэвсэгт хүчиндээ мэдэгдэх шаардлагатай гэх хууль баталсан нь хүйсийн тэгш байдлыг эрхэмлэнэ гэдэг улсын хувьд хоёр нүүртэй байдал гэж хүмүүс шүүмжилж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.