НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Өчигдөр Туул голд 7 болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд таван том хүн, хоёр хүүхэд голын усны ослоор амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал өчигдөр /2026.07.06/-ны өдөр Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа. Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button