Нийгмийн

КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилготой "COPTIME 22" хурлыг төслийн талбайд зохион байгууллаа.

Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, КОП17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир даргалав.

Хурлын эхэнд сайд Ц.Сандаг-Очир КОП17 бага хурал эхлэхэд ердөө 20 хоног үлдсэнийг онцолж, бүх дэд хороо болон холбогдох байгууллагуудад хариуцсан ажлаа эрчимжүүлж, үлдсэн хугацаанд бэлтгэлээ бүрэн хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр өнөөдрийн байдлаар гадаадын 4500 гаруй төлөөлөгч КОП17-д оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгааг мэдээлэв.

Хурлын үеэр Үндэсний хорооны Ажлын алба болон 12 дэд хороо бэлтгэл ажлын явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Мөн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дээд болон өндөр түвшний арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагаа, Ногоон бүсийн зохион байгуулалт, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлал, зочид буудал, зам тээвэр, логистик, барилга байгууламж, үйлчилгээ, хоол хүнс, эрүүл ахуй, аюулгүй байдал, виз зэрэг бүх чиглэлээр хэрэгжиж буй ажлын явцыг хэлэлцэж, үлдсэн хугацаанд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.

Хурлын төгсгөлд оролцогчдын санал, асуултыг хэлэлцэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Үндэсний хорооны дэд дарга, дэд сайд Б.Мөнхтамир нар холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button