УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирц нь хүрээгүй чуулганыг гурван цаг гаруй дамжуулж байна

Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор болсныг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. УИХ-ын 14:00 цагийн нэгдсэн чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдыг танилцуулахаар хамгийн эхний асуудалд товлосон ч ирц нь хүрэхгүй, гурван цаг гаруй өнгөрч байна.

АН-ын 42 гишүүн цөм завсарлагааны гурван хоногоо дуустал ямар нэгэн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй болохоо зарлачихсан. Мөн өнөөдрийн чуулганаас чөлөө авсан долоо, эмнэлгийн чөлөөтэй найм, гадаад дотоод томилолтод явсан арван гишүүн байна. Үлдсэн 49 гишүүн хуралдаанаа таслав.

Тасалсан гишүүдийн дотор АН-ынхнаас гадна ирцээрээ тэргүүлдэг А.Ариунзаяа нарын 16 МАН-ын гишүүн, сайд нараас Н.Номтойбаяр Үндэсний эвслийнхээ бусад гурван гишүүн мөн ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар багтаж байна.

Өнөөдрийн чуулганаар хэн хэн тасалж, томилолтод явж, чуулгандаа ирцээ бүртгүүлсэн талаарх агуулгыг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button