НИЙГЭМНийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баавгай үзэгдсэн байж болзошгүй байна

Сүүлийн үед ойн бүс нутгаар тэр тусмаа Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын нутгаар баавгай үзэгдэх болсон. Тэгвэл Улаанбаатар хотод буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй байна.

Энэ тухай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг гаргажээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд та бүхэн:

  • Төв талбай болон хүн олноор зорчдог хэсгээс холдохгүй байх
  • Хүрээлэнгийн зах, ойролцоох мод буттай болон хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байх
  • Сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
  • Баавгай болон зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх, хооллох зэрэг үйлдэл хийхгүй байх
  • Тухайн амьтныг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдож, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг зөвлөж байна. Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байна уу.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button