НИЙГЭМ
Зөвшөөрөлгүй самар түүвэл ₮5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ
Энэ онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг БОУАӨЯ-наас хориглосон. Учир нь зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол болон 2026 оны хуш модны самрын ургалтын судалгаа мэдээг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл хуш модны самрыг зөвшөөрөлгүй түүсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, боловсруулан бол гэмт хэрэгт тооцох аж. Улмаар ₮5.4-27 саяар торгох, 1-5 жил хүртэлх зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалтай юм байна. Иймд иргэд та бүхнийг хушны самрыг хууль бусаар түүж, худалдаж, тээвэрлэхгүй байж эх байгалиа хайрлахыг мэргэжлийн байгууллагаас уриаллаа.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан тушаалтнууд мөнгө завших аргаа сонгоод ,иргэдийгээ буруу зам руу хөтлөөд ,гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлээд байх юм даа.