Хиймэл оюун ухааны салбарын тэсрэлтээр “AMD” компани $1 их наядын клубт орлоо
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбар тэсрэлттэй өсөж, тус технологитой холбоотой компаниудын зах зээлийн үнэлгээ их хэмжээгээр нэмэгдсэн. Тэгвэл “Advanced Micro Devices” буюу “AMD” компани мөн энэ тэсрэлтийн ачаар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллар давсан цөөн хэдэн компанийн эгнээнд нэгдлээ. Тодруулбал тус компанийн хувьцаа 9.95 хувиар өсөж үнэлгээ нь 1.004 их наяд ам.долларт хүрчээ.
“AMD” нь хиймэл оюун ухаан хөгжүүлэх чип үйлдвэрлэдэг. Энэ талбарт “NVIDIA”-гийн гол өрсөлдөгч гэж хөрөнгө оруулагчид тус компанийг үздэг юм. “NVIDIA” нь 2023 онд их наяд ам.долларын босгыг давж, одоо 5.4 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болсон.
Сүүлийн саруудад хиймэл оюун ухаанд хэт их хөрөнгө оруулж буй явдлыг хөрөнгө оруулагчид нягтлан харж эхэлсний улмаас микрочип үйлдвэрлэгч компаниудын сонирхол татсан байдал буурсан юм. Гэхдээ АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ нэмсний улмаас үүсэх эдийн засгийн удаашралд сайн үр дүн үзүүлж болох цорын ганц салбар нь хиймэл оюун ухаан гэж хөрөнгө оруулагчид үзэх болжээ. Ийм учир чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өссөн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.