НИЙГЭМНийгэм мэдээ
Улсын хэмжээнд 2023 онд 111 телевиз байсан бол 2025 онд 100 болж буурчээ
Хэвлэлийн Хүрээлэнгээс жил бүр эрхлэн гаргадаг "Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр" судалгааны тайлан хэвлэгдэн гарчээ. Судалгааны үр дүнгээр Монгол Улсын хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулж буй телевизийн тоо сүүлийн жилүүдэд аажмаар буурах хандлагатай байгаа аж.
Тухайлбал, 2023 онд 111 байсан бол 2024 онд 105, 2025 онд 100 болж буурчээ. Мөн телевизийн эзэмшлийн хэлбэрийг авч үзвэл 90 хувь нь хувийн байгууллага, 6 хувь нь төрийн /олон нийтийн, 4 хувь нь ТББ/ иргэний нийгмийн байгууллага эзэмшиж байна.
Үзэгчид телевизийг үдээс хойш буюу 18:00–21:00 цагийн хооронд хамгийн их буюу 64 хувь нь үздэг бол үдээс өмнөх 09:00–12:00 цагт үздэг нь хамгийн бага буюу ердөө 2 хувь үздэг гэсэн судалгаа гарчээ.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.